Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.02.09 /
Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг сайжруулах төслийг Японы Жайка байгууллагатай хамтран хэрэгжүүлэх боллоо. Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Жайка байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Исогай Тошинариг хүлээн авч уулзан энэ талаар ярилцав. 2014 оны 11 дүгээр сар хүртэл хэрэгжүүлэх энэ төслийн дүнд Улаанбаатар хотын гамшгаас хамгаалах ажиллагаа, газар хөдлөлтийн эрсдлийн хяналт, иргэдийн гамшгаас хамгаалах чадвар, холбогдох байгууллага, боловсон хүчний чадавхи сайжирч, гамшигт тэсвэртэй бүтээн байгуулалтын олон ажил хийгдэх юм.

Япон Улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд багтдаг бөгөөд өнгөрсөн онд Фукушимад болсон гамшгийн үед монголчууд их хэмжээний туслалцаа үзүүлсэн. Гурав хоногийн өмнө Японд тусламжийн бараа очсонд Жайка байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга талархал илэрхийллээ. Мөн Жайка байгууллага ирэх сарын сүүлээр гамшгийн үед хэрхэн ажиллах, иргэд оршин суудаг газарт аюулгүй бүс байгуулах чиглэлээр  сургалт зохион байгуулах болсон. Мөн ирэх жил Улаанбаатар хотын гал унтраах ангиудад гал командын 23 машиныг буцалтгүй тусламжаар өгөхөөр төлөвлөсөн гэдгээ Шадар сайдад хэлэв.

Япон Улс манай улсыг ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжсэн цагаас хойш өнөөг хүртэл бүх талаар тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн. Иймээс Японд болсон гамшигт өртөгсдөд боломжийнхоо хэрээр сэтгэл санаа, эд материалаар туслах нь бидний үүрэг. Тухайн үед Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс шуурхай арга хэмжээ авч, Японд туслах хөдөлгөөн, хандивын аяныг улсын хэмжээнд  өрнүүлсэн гэж Шадар сайд М.Энхболд тэмдэглэлээ.

Түүнчлэн хотын даргаар ажиллаж байхдаа Жайка байгууллагатай хамтран олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсний нэг нь Улаанбаатар хотын гал унтраах ангиудыг Монголын нөхцөлд тохирсон галын машинаар хангах төсөл байсан. Ирэх жил 23 автомашинаар парк шинэчилснээр хотын бүх гал унтраах анги Японы автомашинтай болох нь гэдгийг тэрээр хэлэв. Мөн энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч Ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг Шадар сайдаар ахлуулан байгуулсан. Энэ комисс хийх ажлаа өнгөрсөн 7 хоногт хэвлэлээр дамжуулан иргэддээ хүргэж, нээлтээ хийлээ. 40 жилийн ойн хүрээнд Жайка байгууллага арга хэмжээ зохиовол дэмжиж ажиллах болно гэдгээ Шадар сайд М.Энхболд илэрхийллээ. 



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЭЛЧИН САЙД НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ерөнхий сайд С.Батболд жижиг, дунд үйлдвэрлэгчдийн гурван хүслийг биелүүллээ
Өндөр зэрэглэлийн тамирчдын залгамж халааг тасралтгүй бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгоно
6 АЙМГИЙН ТӨВИЙГ НИЙСЛЭЛТЭЙ ХАТУУ ХУЧИЛТАЙ ЗАМААР ХОЛБОХ АЖИЛ ЭХЭЛНЭ
Жижиг, дунд үйдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжинэ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан