Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Эдийн засгийн эргэлтийг сонгодог тогтолцоогоор дэмжинэ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.03.07 /

“Монгол IPO- 2012” форум  өнөөдөр Улаанбаатар хотноо нээгдэж байна. Тус чуулганы нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. Монгол улсын Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхээр томоохон алхам хийсний нэг нь Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллаж байгаа явдал юм. Энэ ажлын үр дүнд Монголын хөрөнгийн зах зээлийн тогтолцоонд зарчмын томоохон өөрчлөлт орж, шинэ үе эхэлж байгаа тул  IPO хийж хөрөнгө босгох хүсэлтэй Монголын үндэсний компаниуд болон Монголын компаниудад хөрөнгө оруулах сонирхолтой олон улсын хөрөнгө оруулагчдыг хооронд нь зуучлах зорилгоор уг форумыг зохион байгуулж байгаа ажээ.

Тус форумд Лондонгийн хөрөнгийн биржийнхэн болон тус хотод төвтэй  олон улсын санхүүгийн байгууллага, Хонконг, Сингапурын хөрөнгийн биржийн төлөөллүүд хүрэлцэн иржээ. Хөрөнгийн зах зээлийн зарчим нь адилхан нэг дүрмээр тоглох учраас энд тунгалаг орчин үүсэх давуу талтай хэмээн  Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга  Болд  форумын нээлтийн үеэр дурьдаж, хөрөнгийн биржийг дэлгүүртэй зүйрлэвэл ямартаа ч  бид 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнтэй “дэлгүүр”-ээ нээлээ. Цаашдаа  бүтээгдэхүүнүүд нь олон төрөл болж, складны бараа ч гарч ирэх байх аа хэмээн найдаж буйгаа тэмдэглэж байлаа.

Уг ёслолын ажиллагааны үеэр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Бид эдийн засгийн эргэлтийг сонгодог тогтолцоогоор дэмжих бодлого барьж байна. Манай эдийн засаг санхүүгийн эх үүсвэрийнхээ 5-10 хувийг л хөрөнгийн зах зээл дээрээс босгож байна. Үндсэндээ 90-ээс дээш  хувийг  арилжааны банкны өндөр хүүтэй, богино хугацаатай зээлээр босгодог. Зах зээлийн бусад орнуудад энэ харьцаа 50:50 хувьтай  байдаг. Манай улсад ийм харьцаатай болгох боломж маш их бий. Энэ боломжийг бодитой болгохын тулд мехнанизм нь тодорхой байх ёстой юм. Засгийн газраас энэ асуудлыг зүгээр яриад суух биш, ажил хэрэг болгох, ямар аргаар хийх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж байна. 

Миний бие Засгийн газрын тэргүүний хувьд хөрөнгийн зах зээлийг бодитойгоор хөгжүүлж, олон улсын жишигт нийцүүлэх тухайлбал гадны ч, дотны ч компаниуд хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцож байх тэр боломжийг бүрдүүлж өгье гэж ихээхэн чармайж, багагүй ажлын ард гараад байна. Зах зээлийн эцэг болсон Лондонгийн хөрөнгийн биржийг урьж, ажиллуулж байгаа. Хөрөнгийн биржийн дэд бүтцийг, боловсон хүчнийг, эрх зүйн зохицуулалтыг зах зээлийн харилцааны сонгодог зарчимд нийцүүлэх өрсөлдөх чадвартай бирж болгон ажиллуулах нөхцөл бүрдлээ. Одоо эрх зүйн орчны зарим шийдвэрийг  Монгол улсын төр засаг, УИХ-аас гаргаж өгөх ёстой юм.

Энэ жил хөрөнгийн бирж маань олон улсын жишигт нийцсэн үйл ажиллагаатай болох үед бид үүнийгээ бүрэн дүүрэн ашиглана. Энэ форум болж байгаа нь ч үүнтэй бас холбоотой. Боломж нь байгаа ч яаж ашиглах тэр түлхүүр механизм бүрэн болоогүй учир бид ашиглаж чадахгүй байсан. Одоо тэгвэл энэ үйл ажиллагаа цэгцэрч, эхлэх болжээ гэдгийг энэ форум ч бас харуулж байгаа хэрэг. Засгийн газрын зүгээс ач холбогдол өгч байгаа хэд хэдэн зүйл бий. Нээлттэй, ил тод, өрсөлдөх чадвартай ийм улс оронд баялаг их байсан ч, бага байсан ч эдийн засаг нь амжилттай хөгжиж, хөгжингүй орон болж чаддаг юм байна.

Тиймээс бид компанийн засаглалыг ил тод, цөөнхийн өмчлөлөөс олон нийтийн өмчлөл рүү хувьцаа хэлбэрээр явуулах шийдвэрийг гаргаж байгаа. Жишээ болсон анхны алхам нь Тавантолгойн  536 хувьцааг ард иргэддээ тараасан. Монгол улсын иргэн бүр хөрөнгийн биржийн харилцаанд орох эрх нь ийнхүү нээгдсэн. Хөрөнгийн биржээр дамжин тэдэнд үр өгөөж нь очино. Таван Толгой компанид ч иргэд  хяналтаа тавина. Бусад томоохон компаниудыг, ялангуяа төрийн өмчит компаниуд болох “ Эрдэнэт”, МЦХ компани, МИАТ, эрчим хүч, төмөр замын хувьчлалыг бид яг энэ зарчмаар нээлттэй явуулна. Өөр томоохон компаниудыг ч бид хөрөнгийн зах зээл дээр гарахыг уриалж байна хэмээн ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Эдийн засаг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ХОВД АЙМГИЙН БАГА УЛААН ДАВАА-МАНХАН ЧИГЛЭЛД 103 КМ ЗАМ ТАВИНА
МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД ТОДОРЛОО
ЗАСГИЙН ГАЗАР АМЛАСАНДАА ХҮРЧ ЦАЛИН, ТЭТГЭВЭР, ЗАРИМ ТЭТГЭМЖИЙГ НЭМЛЭЭ
Донор байсан зарим орнууд харилцан ашигтай ажиллах түнш болж эхэллээ
Аргачлалаа зөв гаргаж байж гэмээнэ улс орон хөгждөг учраас бид энэ чиглэлийг зорилгоо болгоно
Эдийн засгийн өсөлтийг ногоон эдийн засагжуулж, мэдлэгт суурилсан болгох вэ гэдгийг ярилцаж байна
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан