Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ерөнхий сайд С.Батболд: Галт тэрэг хөдлөж байна. Одоо хурдаа авах ёстой...
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.11.15 /
Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл 2010 оны 11 дүгээр сар 15-ны өдөр Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхан “Бизнесний орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд боловсруулсан төсөл хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдийг хүлээлгэн өглөө. Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим хувийн хэвшлийнхэнтэй хамтран “Экспортыг хөгжүүлэх үндэсний стратеги”, ”Хилийн худалдааг хөнгөвчлөх, хөгжүүлэх тухай”, “Аялал жуулчлалын салбарын хөгжлийн стратеги”,“Төр болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  тухай хуулийн төсөл”, “Эрчим хүчний үр ашгийг 20 хувиар нэмэгдүүлэх, Хүлэмжийн хийн ялгарлыг 20 хувиар бууруулах, Байгальд оруулах хөрөнгө оруулалтыг 20 хувиар нэмэгдүүлэх зэрэг  “Таван 20-ийн зарчим”, “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх тухай” 12  төсөл хөтөлбөр, бодлогын баримт бичиг боловсруулсан байна.

Ерөнхий сайд С.Батболд эдгээр баримт бичгүүдтэй танилцаад  Ихээхэн ач холбогдолтой энэ төсөл хөтөлбөрийг бодит ажил болгох ёстой.12 дугаар сард Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхийн тулд  энэ сард багтаан төслүүдийг нягталж, эцэслэн танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгөөд  Засгийн газар зорилтоосоо ухраагүй, дэвшүүлсэн зорилтынхоо хэрэгжилтийг улам эрчимжүүлэх болно. Галт тэрэг хөдлөж байна. Одоо хурдаа авах ёстой гэж тэрээр хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
“Зөгийн үүр” хөтөлбөрийг дэмжиж тусламж үзүүлэхээр болов
ЮНЕСКО Монголын гурван өвийг бүртгэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргав.
С.Батболд: Улаан загалмайн нийгэмлэгтэй түншилж, хамтарч ажиллана
ОХУ-ЫН ТЭЭВРИЙН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Европын стандартыг монголд нутагшуулах ажил бодит болов
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан