Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЮНЕСКО Монголын гурван өвийг бүртгэлээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.11.17 /
ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийг хамгаалах тухай конвенцийн Засгийн газар хоорондын 5 дугаар хуралдаан Кени улсын Найроби хотноо болж байна. Энэ сарын 16-ны хуралдаанаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Монгол Үндэстний баяр-Наадам”, “Монгол үндэстний хөөмэйн урлаг”, “Бүргэдийн ан буюу Шувуучлахуй” гэсэн гурван өвийг хэлэлцэн санал нэгтэйгээр баталлаа. “Бүргэдийн ан буюу Шувуучлахуй” өвийг Ази, Европ, Арабын 12 улстай хамтарч бүртгүүлсэн байна.

Өнгөрсөн тавдугаар сард Францын Парис хотноо хуралдсан ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийг хамгаалах тухай конвенцийн техникийн ажлын хэсгийн хуралдаанаар соёлын өвийн жагсаалтад нэр дэвшүүлэхээр санал болгосон 32 улсын 147 өвийг хэлэлцсэнээс энэ өдрүүдэд Кени улсын Найроби хотноо болж байгаа  энэ хуралдаанаар 54 өвийг хэлэлцүүлэхээр шалгаруулсны дотор манай улсын энэ гурван өв багтаж, шаардлага хангасан гэж үнэлсэн байсан талаар БСШУ-сайд Ё.Отгонбаяр танилцууллаа.

Мэдээний бүлэг: БСШУ , Сайд нар ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргав.
ҮНДЭСНИЙ ИЛТГЭЛИЙГ НҮБ САЙШААЖЭЭ
Бутаны төлөөлөгчид Нэг цонхны үйлчилгээтэй танилцахаар иржээ
“Зөгийн үүр” хөтөлбөрийг дэмжиж тусламж үзүүлэхээр болов
Ерөнхий сайд С.Батболд: Галт тэрэг хөдлөж байна. Одоо хурдаа авах ёстой...
С.Батболд: Улаан загалмайн нийгэмлэгтэй түншилж, хамтарч ажиллана
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан