Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Ерөнхий сайд С.Батболд ЮНИДО-гийн захирлыг хүлээн авч уулзлаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.05.07 /

НҮБ-ын Үйлдвэр  хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Ерөнхий захирал, доктор Кандэ К.Юмкелла энэ сарын 7-8-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ЮНИДО-гийн ерөнхий захирлыг өнөөдөр хүлээн авч уулзахдаа “Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа гаргасан миний хүсэлтийн дагуу Монгол Улсын аж үйлдвэрийн бодлогын үндсэн чиглэл” судалгааны баримт бичгийг ЮНИДО өөрийн зардлаар хийж ирүүлсэнд талархаж байгаа гэдгээ тэмдэглэлээ. Энэхүү баримт бичигт тулгуурлан тус байгууллагатай томоохон хэмжээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавих болно  гэдгийгч мөн тэмдэглэлээ.

Монголын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд ЮНИДО-гоос үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Ерөнхий сайд С.Батболд товч мэдээлэл өглөө. Монгол Улсын эдийн засаг хурдтай, эрчимтэй хөгжлийн замд орж байна. Эдийн засаг өнгөрсөн онд 17,3 хувийн өсөлттэй гарсан. Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний олборлолт эрчимтэй өсөж, экспортын хэмжээ нэмэгдсэн нь энэ өсөлтөд нөлөөлсөн гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд уул уурхайн салбарын хөгжлийн зэрэгцээ эдийн засгаа төрөлжүүлэн орлогын эх үүсвэртэй болох, мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, барилга,  дэд бүтэц, банк санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч байгаа гэдгийг дурьдлаа.

Монгол хүн бүрийг ажлын байртай болгох, үүний тулд шинэ аж үйлдвэржилтийн бодлого явуулах зорилт тавиад байгаагаа хэлээд энэ зорилтыг хэрэгжүүжлэхэд ЮНИДО-гийн дэмжэг туслалцаа чухал болохыг  Засгийн газрын тэргүүн С.Батболд чухалчилж байлаа. Монгол Улсын Ерөнхий сайдыг цаг зав гарган уулзсанд ЮНИДО-гийн ерөнхий захирал, ноён К.Юмкелла талархаад энэ айлчлалынхаа үеэр Гадаад харилцаа, Хүнс, хөдөө аж ахуй, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдтай уулзах хөтөлбөртэй гэдгээ хэллээ. Монгол Улсын Засгийн газар, ЮНИДО-той хамтран хэрэгжүүлж байгаа Техникийн хамтын ажиллагааны цогц хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах болно гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг практиктай шууд холбоно
Төрийн байгууллагууд хувийн компаниас хандив, санхүүгийн дэмжлэг авахыг зогсооно
ЕРӨНХИЙ САЙД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Ерөнхий сайд С.Батболд Манлайлагч оюутнуудад өөрийн нэрэмжит тэтгэлгийг гардууллаа
Ч.ХҮРЭЛБААТАР: ТЭТГЭВЭР ХАМГИЙН БАГАДАА 23 ХУВЬ, ЗАРИМ ХҮНИЙХ 3 ДАХИН НЭМЭГДЭЖ БАЙГАА
Ерөнхий сайд С.Батболд Залуучуудын улаан загалмайн хөдөлгөөний хүндэт гишүүн боллоо
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан