Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
БНХАУ-ын цэргийн төв зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.05.10 /

Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд манай улсад айлчилж байгаа БНХАУ-ын цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Сю Цайхоу тэргүүтэй төлөөлөгчдийг 2012 оны тавдугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Засгийн газрын тэргүүн хоёр улс стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон энэ үед эрхэм зочид ирж байгаа нь чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэлээ. Стратегийн түншлэлийн харилцааны нэгэн тулгуур салбар болох батлан хамгаалахын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, харилцан айлчлал хийх, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах зэрэг хэлбэрээр амжилттай хөгжиж байна хэмээн Монгол улсын Ерөнхий сайд дурьдлаа.

Өнгөрсөн хугацаанд хятадын талаас Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр туслалцаа үзүүлж ирсэнд, мөн үүний зэрэгцээ Монгол улсын зэвсэгт хүчний шинэчлэлд тодорхой дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар байгуулсан “Монгол Хятадын энхийн төлөө төв” нь хоёр ард түмний найрамдлын бэлэгдэл төдийгүй Монголын цэрэг дайчид энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоход чухал дэмжлэг болж буйг ч онцолж байлаа.

Харин эрхэм зочид цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, айлчлалынхаа бүрэлдэхүүнд өндөр дээд албан тушаалтнууд орж явааг дуулгасан юм. Түүнчлэн хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон өргөжүүлэн хөгжүүлэхэд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын оруулсан хувь нэмрийг хятадын ард түмэн үнэлдэг хэмээн тэд онцлоод, хоёр орны цэргийн салбарын хамтын ажиллагааг бодитоор хөгжүүлэхэд энэ айлчлал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын нээлттэй өдөрлөгт урьж байна
УОК-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД ТАЛИЙГААЧДЫН АР ГЭРИЙНХЭНД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
ДОРНОД АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
Засгийн газрын хуралдаан 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Н.Энхбаярын эрүүл мэндэд анхаарахыг Ерөнхий сайд С.Батболд үүрэг болголоо
ЕРӨНХИЙ САЙД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан