Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
“Лондон 2012” наадамд манай тамирчид “Ногоон хөгжлийн төлөө” уриатай оролцоно
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.05.12 /

Монгол Улсын Засгийн газар ногоон хөгжлийг дэмжиж, энэ чиглэлээр олон ажил санаачлан хэрэгжүүлж буй. Энэхүү зорилтыг олон улсын хэмжээнд хөхиүлэн дэмжих, сурталчлахаар дэлхийн эв нэгдлийн илэрхийлэл болсон олимпийн наадамд манай баг тамирчид “Ногоон хөгжлийн төлөө” уриатайгаар оролцох гэж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд бүх нийтээр мод тарих энэ өдөр мэдэгдлээ. Ерөнхий сайд С.Батболд мод тарих энэ өдөрт нэгдэж  дархан цаазат Богдхан уулын Энхтайвны аманд гацуур мод суулгалаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан болон “Лондон 2012” олимпийн наадамд оролцох баг тамирчдын төлөөлөл Ерөнхий сайдтай хамт мод тарьж, Олимпийн нэрэмжит ойн төгөлд хувь нэмрээ орууллаа.

Богдхан уул манай улсын хамгийн анхны (1778 он) дархан цаазат уул. Байгаль орчиндоо хүйтэн сэтгэлээр хандвал яаж сүйдэж, нүд хальтрам болдгийг энэ нүцгэрсэн уулын ам нотолж байна. Богдхан уулаа ургамал мод тэгширсэн сайхан болгохын төлөө хамтдаа цуглаад мод тарилаа гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн бид өвөг дээдсээсээ онгон дагшин байгаль дэлхий хүлээж авсан. Хойч үеийнхэндээ унаган төрхөөр нь хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн хүмүүс. Энэ үүргээ биелүүлэхийн тулд заавал их томыг амлах хэрэггүй. Байгаль дэлхийдээ хайртай байж, түүнд чин сэтгэлээсээ хандаж, мод тарихад л болох юм гэдгийг Засгийн газрын тэргүүн С.Батболд онцолж байлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд “Лондонгийн олимпод оролцох тамирчиддаа медалийн арвин ургац хураах бэлэгтэй ерөөл дэвшүүлэхийн хамт тарьсан мод маань төгөл болж арвижих болтугай”  хэмээлээ Богдхан уулын Энхтайвны аманд энэ өдөр Ногоон хөгжлийн төлөө уриатай Олимпийн төгөл “мэндэлж”, тус төгөлд 5000 орчим мод суулгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил эхэллээ
Төв аймгийн Жаргалант чиглэлийн 24.7 км, Борнуур чиглэлийн 7.4 км авто замын ажлыг эхлүүллээ
ИРЭХ 7 ХОНОГООС 1 САЯ ТӨГРӨГИЙГ ӨГЧ ЭХЭЛНЭ
“АРДЫН ЗАСАГ-АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ХАМТ” АЯН ЖАНЖНЫ ТАЛБАЙГААС ЭХЭЛЛЭЭ
Гүүрэн гарцын гол зам нь наадмаас өмнө ашиглалтад орно
ДОРНОД АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан