Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ШАГНАЛАА ГАРДЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.05.28 /

Хичээл сурлага, нийгэм, соёл, урлаг, спортын салбарт амжилт гаргаж үеийнхнийгээ манлайлсан нэр бүхий 49 хүүхэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболдоос шагналаа гардаж авлаа. “Монголын шилдэг хүүхдүүд”-ийг Хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбоо, Хүүхдийн төлөө “Амьдрах ухаан” төв, Хүүхдийг дэмжих “Тулах цэг” сан хамтран тусгай болзлын дагуу нийслэл, хөдөө орон нутгаас шалгаруулсан байна. Шадар сайд М.Энхболд шагналыг нь Төрийн ордонд гардуулахдаа Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл болон хувиасаа баяр хүргэж, хичээл сурлагын амжилт хүсэн ерөөлөө. Мөн шилдэгээр тодорсон хүүхдүүд бусдыгаа манлайлан, нэр төрөө өндөрт өргөж, улс, нийгмийнхээ хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах иргэд болно гэдэгт итгэлтэй байна гэв.

Мэдээний бүлэг: Шадар сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Монголчуудын амьдралд Америкчууд онц дүн тавилаа
20 жилийн өмнө хаалгаа барьсан Багшийн ордон өнөөдөр үүдээ нээлээ
Ерөнхий сайд С.Батболдын Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойн баярын хуралд хэлсэн үг
Засгийн газар нийслэлийн бүтээн байгуулалтад онцгой анхаарч байгаа
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН УУЛЗАЛТ-ӨДӨРЛӨГ БОЛНО
С.Батболд: Энэ бол хэн нэгний өгч буй бэлэг биш, иргэн та өөрөө баялгийнхаа эзэн нь учир хувь хүртэж байна
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан