Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Монголчуудын амьдралд Америкчууд онц дүн тавилаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.05.29 /

Монгол улс АНУ-ын Засгийн газрын Мянганы сорилтын корпорацийн анхны шагнал болох “Шилдэг орон” болжээ. Монгол улсад хамгийн хэрэгцээтэй байгаа  төслүүдийг ард иргэдээр хэлэлцүүлснээр эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, цэвэр агаар, авто зам, бүртгэлийн чиглэлээр Монгол улс, АНУ-ын Засгийн газар хоорондын компакт гэрээ эхлээд 3 жил өнгөрч байгаа юм. 285 сая ам.долларын төслийн хэрэгжилтийн хүрээнд Монгол улсын жирийн иргэд газартай,өмчтэй болж, малчид нь өөрийн бэлчээртэй, худагтай, мал аж ахуйгаа эрчимжүүлэх оюуны баялагтай болж, мянга мянган залуучууд мэргэжил эзэмшин ирээдүйдээ итгэлтэй болж, хотын иргэд цэвэр орчны төлөө хувь нэмрээ оруулж,хөгжлийн суурь болсон авто зам ын ажил ундарч, эрүүл Монгол хүний төлөө бүх нийтээрээ хүчин зүтгэж байна.

Хамтран хийж буй энэ ажлууд амжилттай хэрэгжиж байгаагийн зэрэгцээ монголчууд ажил хэрэгч, хариуцлагатай хүмүүс юм байна гэдгийн жишээг дэлхий нийтэд харуулж чадсан нь энэхүү нэр хүндтэй шагналын анхны эзэн нь Монгол улс болох шалтгаан болсон гэдгийг АНУ-ын Мянганы сорилтын сангийнхан ёслолын ажиллагааны үеэр онцлон дурьдсан юм. Тус корпорациас компакт гэрээг хэрэгжүүлэгч хөгжиж буй 25 орноос ажлын үр дүнгийн үзүүлэлтээр манай улс ийнхүү шалгарч, анхны  шагналын эзэн болж байгаа юм байна. “Энэ бол бидний үйл ажиллагаа амжилттай явж байгаагийн жишээ юм.

Монголчууд бидний идэвх чармайлтыг дэлхийн улс орнууд, түүний дотор бидэнтэй хамтран ажилладаг АНУ, АНУ-ын мянганы сорилтын сан үнэлж байна. Мөн энэ нь монголчуудын нэр төрийн хэрэг юм” хэмээн Монгол улсын Ерөнхий сайд, Монголын мянганы сорилтын сангийн удирдах зөвлөлийн дарга С.Батболд уг шагналыг хүлээн авах ёслолын ажиллагааны үеэр тэмдэглэн хэллээ. Нөгөө талаар Монгол улсын Засгийн газрын өнгөрсөн дөрвөн жилийн хийсэн ажлын тайлан ч дээрх үнэлгээгээр тодорхойлогдож байгааг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд   онцолж байсан юм.

Бид өөрсдийгөө биш, бусдаар үнэлүүлсэн нь энэ юм. Төслийг хэрэгжүүлэх амаргүй сорилтыг даван туулж, төслийн үр өгөөжөөр нийгэмд тулгарсан томоохон асуудлуудыг шийдэж, шинэ шийдэл, шинэ туршлагыг Монголд амжилттай хэрэгжүүлэн эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулах эрхэм зорилтоо амжилттай хэрэгжүүлж байна гэдгийг Засгийн газрын тэргүүн эцэст нь тэмдэглэлээ. Ёслолын ажиллагаанд Засгийн газрын гишүүд, ММСС-ийн удирдах зөвлөлийн гишүүд, АНУ-аас манай улсад суугаа элчин сайд Жонатан Эдлтон, МСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Рийд болон төслийн үр шимийг хүртэгчдийн төлөөлөл ч хүрэлцэн ирсэн байлаа. Иргэдийн төлөөлөл энд хэлсэн үгэндээ тус төслүүд нь өөрсдийнх нь амьдралд үнэхээр тус дэм өгснийг дурьдаж байсан юм .

Ардчиллын замыг тууштай хэрэгжүүлэгч орон, эдийн засгийн өсөлтөөр ядуурлыг бууруулах эрхэм зорилтоо амжилттай биелүүлж яваа улс гэдэг тодорхойлолтууд АНУ-аас тусламжийн гараа сунгах нэг шалтаг шалтгаан болсон гэдгийг ёслолын ажиллагаанд оролцсон эрхмүүд ч онцолж байв. Тусламжийн гар харж суусангүй, бас өөрсдөө татаас өгснөөрөө ч үнэлэгдэж буй эдгээр төслүүдийг монголчууд өөрсдөө хэрэгжүүлсэн, өөрсдийн оролцоотойгоор бүтээн байгуулалтыг хийснээрээ ач холбогдолтой төдийгүй энэ хэмжээгээрээ үр дүнгээ өгч буй төсөл хэмээн шагналыг тойрсон үнэлэлтүүд ёслолын ажиллагааны үеэр сонсогдож байлаа  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
20 жилийн өмнө хаалгаа барьсан Багшийн ордон өнөөдөр үүдээ нээлээ
Ерөнхий сайд С.Батболдын Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойн баярын хуралд хэлсэн үг
МОНГОЛ ЦЭРЭГ ДЭЛХИЙН ЦЭРЭГ БОЛЖЭЭ
ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ШАГНАЛАА ГАРДЛАА
Засгийн газар нийслэлийн бүтээн байгуулалтад онцгой анхаарч байгаа
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН УУЛЗАЛТ-ӨДӨРЛӨГ БОЛНО
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан