Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Хүүхдүүд Ерөнхий сайдынд зочиллоо
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.06.01 /

“Нэг согтуу шоргоолж танкны дэргэдээс сэрж гэнэ. Дахиад архи уухгүй ээ гэжээ. Яагаад вэ гэсэн чинь сүүлийн үед согтохоороо төмрийн сэг чирээд байдаг болж гэсэн гэнээ” хэмээн хөгжилтэй онигоо ярих хүүг А.Хүслэн гэдэг. Үеийнхнийгээ бас томчуудыг инээлгэж суугаа энэ хүүгийн хамтаар олон багачуудын төлөөлөл болсон хүүхдүүд энэ өдөр Ерөнхий сайдын хүндэт зочид байв. Хүүхэд асран хүмүүжүүлэх төв, хүүхэд хамгаалах төв болон хөдөлмөр эрхлэгч хүүхдүүд, сагсан бөмбөгийн “Мөрөөдлийн баг”-ийн төлөөлөл гээд 40 гаруй хүүхдүүд олон улсын хүүхдийн баярын өдрөөр   Засгийн газрын тэргүүнийхээ гэрт зочилж, нэлээдгүй цагийг хөгжилтэй өнгөрөөлөө.

Монгол улсын Ерөнхий сайдынхаа гэрт зочилно гэдэг тэр болгон тохиолддоггүй ч эдгээр хүүхдүүд тийм боломжийн азтай эзэд байлаа. Бяцхан зочидоо гүйцэтгэх засаглалын тэргүүн, гэргийн хамт угтаж  хамтдаа хоол идэн, Их тэнгэр дэхь ойд аялцгаан, сагсны талбайг ч хамтдаа эзэгнэлээ. Гэнэн томоогүй онигоо ярихын зэрэгцээ ирээдүйн хүсэл мөрөөдлөө ч тэд Ерөнхий сайдтайгаа хуваалцаад амжсан юм. Ирсэн зочдод Ерөнхий сайдын бага хүү төгөлдөр хуур дарж бэлэг барьсан бол, зочид ч авьяасаа үзүүлж дуу дуулж, шүлэг уншиж хариу барьж байв.

Тоглоомын талбай олон болоосой, онгоцны нисэгч болж онгоцоор ниснэ, ээж болж хүүхэд гаргана гэсэн мөрөөдлөө хуваалцаж байсан тэд бүр олимпийн аварга болж эх орныхоо тугийг тэнгэрт мандуулна, эмэгтэй хүн яагаад алдартай кино продюсер болж нэрээ цуурайтуулж болохгүй гэж  хэмээн том зүйлийг хөндөн ярих нэг нь ч эрхэм зочдын дунд олон байлаа. Хичээлийн бус цагаар зах дээр  ажиллан тэрэг зөөж, амьжиргаандаа нэмэр болдог 67 дугаар сургуулийн сурагч Сүхбат ч бас хүндлэл хүлээсэн зочны нэг байв. Ийнхүү нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөж чадсандаа эдгээр зочид маань тун баяртай байж, мартагдашгүй баярын нэг өдөр байлаа хэмээн тодорхойллоо.

Улс орноо хөгжүүлэх олон сайхан мэргэжлийг сонгож, ихийг бүтээх тухай ярьж байгаа тэдэнд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийлээд, тэднийг мөрөөдлийг биелүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх нь томчууд бидний ажил хэмээн онцолсон юм. Энэ чиглэлээр ч Засгийн газар чамгүй ажил хийж байгаа гэдгийг тэмдэглээд, Ерөнхий боловсролын сургуулиуд Кембрижийн шинэ тогтолцоонд шилжиж, олон улсын өрсөлдөх чадвартай ирээдүйн боловсон хүчин бэлтгэх шинэ гараа эхэлснийг дурьдсан юм. Түүнчлэн сургуулиуд  орчин орчин үеийн тоног төхөрөөмжөөр хангагдах, тэр дундаа стандартын шаардлага хангасан спорт заалтай болох зорилтыг биелүүлж байгааг онцоллоо.

Засгийн газрын томоохон зорилтын нэг “Эрүүл хүүхэд” аян амжилттай зохион байгуулагдаж, монголын нийт хүүхдүүдийн 85 хувь нь хамрагдсан нь сайн хэрэг юм, хүүхэд эрүүл байна гэдэг томчууд бидний хамгийн том аз жаргал бөгөөд тэднийг эрүүл байлгах нь бидний үүрэг гэдгийг сэтгүүлчдэд өгсөн яриандаа Монгол улсын Ерөнхий сайд онцлон тэмдэглэсэн юм.

Томчууд бид төр засгаас хамаарах бүх зүйлийг хийж, хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг бодитой болгож чадвал энэ бол төр засгийн, аав ээжийн хүсэл мөрөөдөл биелж байнагэсэн үг хэмээн тэмдэглээд, нийт хүүхэд багачууддаа эрүүл чийрэг, өндөр боловсролтой, санасан бүхэн нь биелж байхын ерөөлийг дэвшүүллээ. Хүүхдийн инээд хөөр цангинаж, өнгө өнгийн бөмбөлөг агаарт хөөрч, хүн бүрийн нүүрэнд инээмсэглэл тодорсон энэ өдөр хүүхдүүд ийн Ерөнхий сайдын гэрт зочилж, өнжлөө. Дэлхийн 40 гаруй орон  олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД ХҮҮХЭД БҮР АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХЫГ ХҮСДЭГ
“Эрүүл хүүхэд” аяны хүрээнд нийт хүүхдийн 60 гаруй хувь нь эмгэгтэй болох нь оношлогдлоо
Энэ наадам нь олимпод оролцох тамирчдын хувьд томоохон сорилго боллоо
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан