Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
АНУ-ЫН ЭЛЧИН САЙД НУТАГ БУЦАЖ БАЙНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.07.09 /

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Эдлтоныг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч уулзлаа. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол гээд бүх салбарт эрчимтэй хөгжиж байгааг Ерөнхий сайд С.Батболд хэлээд энэ бүхэнд Элчин сайд Ж.Эдлтоны оруулсан хувь нэмэр их байсныг тэмдэглэлээ. Мөн Элчин сайдын цаашдын ажилд амжилт хүсэв.

Өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 17 гаруй хувиар өссөн. Энэ өсөлтийн үр дүн илт мэдрэгдэж байгаагийн зэрэгцээ ажилгүйдэл, ядуурлын түвшин таны тэргүүлсэн Засгийн газрын үед буурсан гэдгийг Элчин сайд тэмдэглээд энэ ололт амжилтаа улам бататгахыг хүсэв. Гүйцэтгэх засаглалын тэргүүн ч эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, бүх салбараа жигд хөгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийхийн төлөө байна гэлээ.

Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохион, энэ хүрээнд талууд олон арга хэмжээ зохион байгуулсан, энэ жил мөн анхны америк хүн Монгол Улсад ирсний 150 жилийн ой болж байгааг Элчин сайд тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Х.Клинтон : Ерөнхий сайд С.Батболдын удирдлаган дор Монгол улсын эдийн засаг эрчимтэй хөгжжээ
Төрийн өндөрлөгүүд цэцэг өргөлөө
Засгийн газрын хүндэт өргөмжлөлийг гардуулав
Монгол, Туркийн харилцаа идэвхжиж байгаад талархлаа
Үр бүтээл дүүрэн арга хэмжээ болно гэдэгт итгэж байна
Эрүүл Монгол хүн Монгол улсын жинхэнэ баялаг
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан