Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Олимпын медальтнуудад Засгийн газрын мөнгөн шагнал гардууллаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.08.06 /

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, Лондонгийн XXX олимпийн наадамд амжилттай оролцож, жүдо бөхийн -100 кг жинд мөнгөн медаль авч, Монгол Улсын олимпийн анхны хос медальтан болж түүхэн амжилт гаргасан хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярт 60 сая, 73 кг-ийн жинд хүрэл медаль авсан олон улсын хэмжээний мастер С.Ням-Очирт 30 сая, тэдний дасгалжуулагч Д.Баттулгыг 45 сая төгрөгөөр урамшуулах шийдвэр гаргалаа. Биеийн тамир спортын тухай хууль, Засгийн газрын 2009 оны 326 дугаар тогтоолоор батлагдсан  Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах  журмын дагуу ийн урамшууллаа. 

Шагналыг Эрүүл мэндийн сайдын 2012 оны төсвийн багц дахь спортын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт зөвшөөрлөө. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мөнгөн шагнал гардуулахдаа та хоёрын барилдааныг сэтгэл огшин үзсэн. Бяр чадал, тэсвэр тэвчээрээ гайхуулж эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан дүү нараараа ах нь үнэхээр бахархаж байгаа гээд тэдэнд эрүүл энх, спортын өндөр амжилт хүсэн ерөөлөө. Зуны олимпийн XXX наадамд жүдогийнхны гаргасан амжилтын буухиаг бусад тамирчид маань үргэлжлүүлж, Лондонгийн тэнгэрт Монгол Улсын Төрийн далбаа олонтаа мандаж, Төрийн дуулал эгшиглэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа энэ үеэр мөн илэрхийлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.  



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд С.Батболд Нийслэлийн Засаг даргаар Э.Бат-Үүлийг томиллоо
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн амбулаторийн барилгыг ЦЕГ-т шилжүүлэхээр боллоо
Н.Алтанхуяг: Иргэндээ үйлчилдэг тунгалаг төрийг цогцлоох болно
Нийслэлийн Засаг даргад Э.Бат-Үүлийг батламжлуулах тогтоолыг Ерөнхий сайдад өргөн барилаа
Ерөнхий сайд айлчлалаа түр хойшлууллаа
Хөгжлийн банкны үйл ажиллагааны талаар танилцуулга сонслоо
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан