Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг тамгаа гардлаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.08.09 /

Mонгол Улсын 26 дахь Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд шинээр Ерөнхий сайдаар томилогдсон Норовын Алтанхуягт Монгол Улсын Засгийн газрын тамгыг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд гардуулан өглөө. Энэхүү ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байлцаж, шинээр томилогдсон болон халаагаа өгч байгаа Ерөнхий сайд нарын цаашдынх ажилд амжилт хүслээ.

Ажлаа хүлээлгэн өгөхдөө Ерөнхий сайд асан С.Батболд санхүүгийн хямрал, зудын бэрхшээлийг амжилттай даван туулж, хасах үзүүлэлтэй байсан эдийн засгийг нэмэх 17 хувийн өсөлтөд хүргэж Монгол Улсаа дундаж орлоготой улс орнуудын жагсаалтад дэвшин оруулсан, мал сүргээ 50 саяд хүргэж, жилийн хэрэгцээт буудай, төмсөө 100 хувь дотоодоосоо хангадаг болсон, эдийн засгийн шинэчлэлийг бодитоор эхлүүлсэн зэрэг нааштай үзүүлэлтэй Засгийн газрыг хүлээлгэж өгч байгаагаа илэрхийлээд энэ мэт амжилт ололтыг улам ахиулж ажиллахыг хүсэн ерөөлөө.

Шинээр томилогдсон Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ үеэр хэлэхдээ Ерөнхий сайдын албыг  нэр төртэй хашиж, том ажлыг хариуцлагатай, чадварлаг гүйцэтгэж ирсэнд нь С.Батболдод талархал илэрхийлээд эрүүл энхийг хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг сайд нартай цаг үеийн асуудлаар ярилцлаа
Н.Алтанхуяг: Иргэндээ үйлчилдэг тунгалаг төрийг цогцлоох болно
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн амбулаторийн барилгыг ЦЕГ-т шилжүүлэхээр боллоо
Ерөнхий сайд С.Батболд Нийслэлийн Засаг даргаар Э.Бат-Үүлийг томиллоо
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан