Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг АНУ-ын Худалдааны танхимын Тэргүүн дэд захирал М.Бриллиант тэргүүтэй төлөөлөгчдийг 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын шинэчлэлийн бодлогын талаар товч танилцуулж, АНУ-ын төлөөлөгчдийн сонирхсон Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлого, гадаадын хөрөнгө оруулалтын орчин зэрэг асуудлаар санал солилцлоо. Мөн Засгийн газрын зүгээс хэрэгжүүлэх шинэчлэлийн бодлогын зарим тодорхой чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан байна.
Уулзалтад Гадаад харилцааны яамны болон АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Кэмпбелл нарын хүмүүс байлцав.