Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
АВРАХ ТУСГАЙ АНГИЙНХАНД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.09.11 /

Онцгой байдлын албан хаагчид  ард иргэдийнхээ тайван, аюулгүй орчинд амьдрах бололцоог хангах үүднээс аливаа гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэхэд цаг наргүй ажилладаг ч  өнөөгийн шаардлагад нийцсэн  тоног төхөөрөмж,  багаж хэрэгслээр дутмаг байдаг.

Монгол Улсын Шадар  сайд Д.Тэрбишдагва  тэдний ажиллах нөхцөлийг  сайжруулж, албан үүргээ хэвийн явуулах  боломжийг хангах үүднээс төсвийн хөрөнгө оруулалтаар  худалдан авсан техник, хэрэгслийг Булган, Ховд, Увс, Архангай зэрэг долоон аймагт, БНСУ-ын хандив тусламжаар өгсөн бага оврын гал унтраах машиныг Дорноговь аймгийн Аврах гал унтраах  ангид  өнөөдөр хүлээлгэн өглөө.

 

Түлхүүр гардуулах үеэр Шадар сайд “Аврагч, гал сөнөөгчид амь насаараа дэнчин тавьж бусдын амь нас, эд хөрөнгийг авран  хамгаалах үүрэг, өргөсөн  тангарагтаа эзэн нь болж,  нэр төртэй ажиллаж байгаа та бүхнээр бахархаж байна. Энэхүү хүлээж авсан тусгай зориулалтын автомашин, техникээ зориулалтын дагуу  зохих  ёсоор  ашиглаж гамшиг, осол, хор уршгийг шуурхай арилган  эрдэнэт хүмүүний  амь биеийг авран хамгаалж  ажиллана гэдэгт итгэж байна” хэллээ.

 

Мэдээний бүлэг: Монгол Улсын Шадар сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
“ Шинэчилж шийдье-222” анхны уулзалт боллоо
ШАДАР САЙД ХАРИУЦЛАГАТАЙ ЁС ЗҮЙТЭЙ АЖИЛЛАХЫГ САНУУЛЛАА
АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ТЭРГҮҮН ДЭД ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан