Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
ШАДАР САЙД ХАРИУЦЛАГАТАЙ ЁС ЗҮЙТЭЙ АЖИЛЛАХЫГ САНУУЛЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.09.11 /

Монгол улсын Шадар  сайд Д. Тэрбишдагва   09 дүгээр сарын 08 буюу Бямба гарагт   өөрийн эрхлэх асуудлын хүрээнд ажилладаг  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  ажилтай  танилцаж  удирдах ажилтнуудтай нь уулзаж тэдний санал хүсэлтийг нь сонссон юм.

Тус байгууллага нь  хүний амь нас, эрүүл мэнд , нийгмийн  болон орчны аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 24 салбар, чиглэлийн  үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүнд  мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлж  хяналт тавин ажилладаг. Тийм ч учраас 11 чиглэлийн аюулгүй байдлын  асуудлаартусгайлсан чиг үүрэг хүлээсэн даргын зөвлөлийн гишүүд  тус бүрдээ  танилцуулга, мэдээлэл хийсэн юм. 

Мэдээлэл сонссоны дараа Шадар сайд  хэлэхдээ “Өнөөдөр би  та бүхэнд   сүрхий үүрэг  даалгавар  өгөхгүй. Та бүгдийн  тавьсан мэдээллээс  санал хүсэлтйиг чинь сонслоо. Мэргэжлийн хяналтын газрын ажил амаргүй. Та бүхэнтэй уулзалт хийхээс өмнө 10 настай  хүүхдийн  дээр кран унаж  амь насыг хохироосон, БГД-т байрлалтай “Алтан элс” сувилалд 14   хүн хэвтээд  хүнд, хөнгөн хэлбэрийн хордлого  авсан гэсэн  гомдол надад ирсэн.  Монгол Улс дэлхийд хамгийн их эрх чөлөөтэй орон. Хүн бүр эрх чөлөөт нийгэмд амьдарч байна. Ардчилсан нийгмийн хамгийн чухал зүйл нь хуулиа дээдэлдэг, ягштал мөрддөг байх явдал. Дээрхи хэргүүд ч гэсэн хуулиа дээдэлдэггүй, хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Миний зүгээс та бүхнээс хамгийн түрүүнд  сахилга, хариуцлагыг  нэхнэ гэдгийг хэлье. Аливаа улс орны  хөгжил нь дээд удирдлагын сахилга,  хариуцлагатай  байхаас эхэлнэ. Мэргэжлийн хяналт, шалгалтын байгууллагууд нэгдсэн тогтолцоонд шилжээд даруй 10 жил өнгөрсөн байна. ХХАА-н дэд сайдаар ажиллаж байхдаа нэг газар нь асуудлыг шийддэг, нэгдмэл тогтолцоотой   больё гэсэн саналыг анх санаачилж хөөцөлдөж байсан  хүний нэг нь  би. Тэр  үед. Цаашид энэ тогтсон системийг задлая гэсэн бодол миний хувьд байхгүй. Харин орон тоо,  бүтцийг харна, давхардыг арилгана.  Хууль зөрчсөн хэн боловч  хариуцлага хүлээнэ. Ажлын хариуцлагатай,  сахилга баттай манлайлалтай ажиллана шүү”гэдгийг   захисан. Мөн тэрээр байцаагч  нарын мэргэжлийн  ур чадварын талаар гомдол, санал их ирдэг. Цаашдаа аттестатчилах асуудал яригдана. Шинэчлэлийн Засгийн газрын болоод Шадар сайдын  ажиллах арга барил  өөр. Дахин дахин ирж  санал бодлыг  нь сонсоно. Бид нэг л хамт олон. Ажлын амжилт  бүхийг дэмжинэ, алдаа дутагдлыг зүгээр өнгөрөөхгүй” хэмээн хэлсэн юм.   Мөн дараа нь нэгдсэн төв лабораторийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжтэй  танилцлаа. Монгол Улсын үндэсний аюулгүй  байдлын  бүрэлдэхүүн хэсэг болсон  эрүүл мэнд,  хүрээлэн байгаа орчин,  хүнсний аюулгүй байдлыг хангахад  лабораторийн гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдсээр байгаа. Мэргэжлийн хянал, шалгалтын үр дүн, үзүүлэлтүүдийг лабораторийн шинжилгээний үр 

дүнгүйгээр  баталгаажуулах боломжгүй юм. Тийм ч учраас лабораторийн үндсэн ажил нь  шинжилгээний ажил байдаг. Нэгдсэн төв лаборатори нь өнөөдрийн байдлаар  жилд дунджаар 35000-40000 орчим дээжинд 130000 үзүүлэлтээр шинжилгээ  хийж байгаа нь  анх байгуулагдсан үеэсээ даруй 2 дахин их гэсэн үг. Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн явцад  хадгалалтын горимыг зөрчдөг  учраас үнэн зөв шинжилгээ хийх зайлшгүй шаардлага гардаг хэмээн  Шадар сайдад танилцууллаа. Мөн нийт ажилчдын  цалин, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний  аюулгүй үзүүлэлтүүдийн  стандартын  нэгж байхгүй, стандартууд хуучирсан  байгааг харгалзан СХЗГ-тай асуудлыг  шийдүүлэх,  шинжилгээ  явуулахад шаардлагатай органик  уусгагчийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон нь  ажилд хүндээр тусч байгаад анхаарахыг   хүссэн  юм. 

 

Шадар сайд Д.Тэрбишдагва “Энэ лаборатори миний хувьд шинэ зүйл биш, 2006 онд ирж танилцаж байлаа.Тоног төхөөрөмжийн хувьд маш их шинэчлэгдсэн байна. Лабораторийн ажил бол  өндөр мэргэжил, ур чадвар шаардсан  ажил. Мэдрэхүйн эрхтнээр шалгадаг  юм гэж өнөөдөр байхгүй. Тийм ч учраас орчин үеийн дэвшилтэт  тоног төхөөрөмжтэй ажиллахад  та бүгдийн өмнө  сургалтын асуудал чухлаар тавигдаж  байгааг ойлгож байна. Ямар ч маргаан гаргахгүйгээр шинжилгээ хийсэн байхад  хариуцлагын асуудал яригдахгүй. Цаашдаа итгэмжлэгдсэн  лабораторийг нэгтгэх, түүний үр дүнг   Засгийн газар болон нийт ард иргэддээ   ойлгуулж чадвал  цаг хэмнэхээс гадна орон тоо  хэмнэх боломжтой. Лабораториор дамжуулан Мэргэжлийн хяналтын газрыг удирддаг байх ёстой. Удахгүй энэ ондоо багтаад 12 дугаар сарын 15 гэхэд нэгдсэн шинэ лабораторио ашиглалтанд оруулж  ажлын амжилтаар дүүрэн дахин уулзацгаая” гэлээ.

Шадар сайдын дараагийн уулзалт нь Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн  хяналтын алба байлаа. Тэрээр  хилийн бүс дэх хяналтын цэгүүд, ажлын болон тусгаарлах  байр, ажил гүйцэтгэх явцтай нь танилцлаа. Анх 1959 онд “Хилийн ариун цэврийг  байцаан шалгах  станц” нэртэйгээр  байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байгаад,  Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн  хяналтын алба  болж өөрчлөгдөж нийт 43  ажилтантай болжээ. Энэ  байгууллага нь агаарын хилээр ОУЭМД-ээр зохицуулагддаг  халдварт өвчин нэвтрэх дамжин тархахаас  сэргийлэх,  илэрсэн тохиолдолд  боомтын хэмжээнд халдвар эсэргүүцэх  арга хэмжээг авч, онгоц  зорчигч ААН-ийн  экспорт, импортын  бараа бүтээгдэхүүний  чанар, аюулгүй байдлыг  хангуулах Монгол Улсын  үндэсний аюулгүй байдлыг  хангах зорилготой  аж. Татваргүй барааны хяналт ч  энэ  байгууллагад харъяалагддаг.. Тус албаны дарга хэлэхдээ“Өнгөрсөн онд өдөрт 23 онгоц  явдаг байсан бол  энэ жил 29 болж нэмэгдсэн. Энэ хэрээр ажлын ачаалал ч  өсч байна. Гарч байгаа зөрчлийн 59 хувь нь  импортоор  орж   ирж буй  бараа бүтээгдэхүүнтэй  холбоотой. Энэ оны 5 дугаар сард л гэхэд БНЭУ, БНСУ-ын хилээр дамжин орж ирсэн 5 кг  хар  тамхийг манай  байцаагч илрүүлсэн байцаагч нарт хилийн нэмэгдэл олгох зэрэгт  анхаарахыг хүссэн юм.

Шадар сайд ажилтай  танилцаж тэдний санал, хүсэлтийг  сонссоны дараа хэлэхдээ “Та бүхнийг ажилдаа  хариуцлагатай хандаж ажиллаж  байгааг   харлаа. Цаашид тоног төхөөрөмжийг сайжруулах,  ажиллах нөхцөл  өрөө тасалгааг нэмэгдүүлэх хэрэгтэйг ойлголоо. Мэргэжлийн хяналтын байгууллага бол хянадаг, шаардлага гарвал шалгадаг байгууллага. Ажлын байран дээрх  мэргэжил дээшлүүлэлт дээр анхаарч нэр хүндээ та бүхэн зөвөөр өсгөөрэй” хэмээн захилаа.

           

Мэдээний бүлэг: ШАДАР САЙД ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
АВРАХ ТУСГАЙ АНГИЙНХАНД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА
“ Шинэчилж шийдье-222” анхны уулзалт боллоо
АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ТАНХИМЫН ТЭРГҮҮН ДЭД ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө
АМЛАЛТ НЭХЭХ АРД ТҮМНИЙ ХОЛБООНЫХОН ЕРӨНХИЙ САЙДАД ХАНДЛАА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан