Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
МОНГОЛДОО САЙХАН АМЬДРАХЫН ТӨЛӨӨ ИРГЭН БҮР ЗҮТГЭХИЙГ УРИАЛЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.09.15 /

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төрийн ордонд болж байгаа “Шууд ардчилал” иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний сургалтад оролцогсдод хандан үг хэллээ.

            Шинэчлэлийн Засгийн газарт Монгол хүн Монголдоо сайхан амьдрах гэсэн хүсэл, тэмүүллийг нь дэмжих чин эрмэлзэл байна. Гэхдээ зөвхөн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гээд дээд шатандаа бус дунд, доод шатандаа, аймаг, орон нутагтаа иргэд өөрсдөө ч бас хичээн зүтгэх ёстой. Үүний төлөө хамтран ажиллая гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг уриаллаа.

Цаашид бүх шатны Засаг дарга нарыг хэдэн хүнийг ажилтай болгосон, хэрхэн ажлын байр бий болгосон, цаашид яаж бий болгох вэ гэдгээр ажлыг нь дүгнэнэ. Иргэдээ ажилтай, орлоготой болгох нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэг гол заалт гэдгийг тэрээр хэллээ.

Мөн Засгийн газар нийгмийг өөрчлөх, шинэчлэх, авлига, хээл хахуулийг устгаж, шударга ёс тогтоох үүднээс 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө иргэдийн хүсэн хүлээж байсан бүхнийг багтаасан гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцолж байна.

             Шинэчлэлийн Засгийн газар иргэдээ сонсдог, түргэн шуурхай үйлчилдэг, ажил нь ил тод, нээлттэй, тунгалаг байхыг зорьж байгаа бөгөөд эхнээс нь ч ажил хэрэг болгож байгааг Ерөнхий сайд хэллээ.

Тухайлбал Засгийн газар хамгийн эхний шийдвэрээрээ Төрийн ордныг иргэддээ нээлттэй болгосон, иргэд ирэх сараас 1111 гэсэн дугаараар санал, хүсэлт, гомдлоо төр, засагт хүргэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг дурдлаа.

Саяхан Засгийн газар “Шинэчилж шийдье-222” анхдугаар уулзалтаа хийж 30 хүний саналыг сонсон эхнээс нь шийдвэрлэж эхэлсэн. Жишээлбэл яам, агентлаг, албан байгууллага дотоод ажилтай хэмээн хагас  өдөр иргэдэд үйлчилдэггүй гэсэн гомдлыг судлан ирэх 7 хоногоос болиулах бодолтой байгаагаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.

“Мөн дээрх уулзалтад оролцсон нэг иргэн архидалт залуужиж байгаа тухай хэлсэн. Энэ бол үнэхээр гамшиг. Архидалтын эсрэг тэмцэл олон талтай. Саяхан бид өндөр хатуулагтай архины онцгой албан татварыг 2 дахин нэмсэн. Харин одоо 21 нас хүртэл насны цэцэг цэврүү шиг охид, хөвгүүддээ архи, тамхи зардаггүй болж, баар, цэнгээний газраар үйлчлүүлдэгийг нь ч болиулья. Энэ журмыг зөрчсөн архи, тамхины дэлгүүр, баар, цэнгээний газрыг хаадаг больё. Энэ мэт иргэдийнхээ санал, бодлыг хэрэгжүүлэх нь манай Засгийн газрын үүрэг мөн. Гэхдээ Засгийн газар бүхнийг шийдэж чадахгүй. Та бүхэн сайн дэмжээрэй. Бид хамтдаа байж л амжилтад хүрнэ” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцоллоо.

Мэдээний бүлэг: ЕРӨНХИЙ САЙД ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Шатахуун импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзлаа
Азийн сейсмологийн холбооны есдүгээр их чуулганд Шадар сайд оролцлоо
Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
“ Шинэчилж шийдье-222” анхны уулзалт боллоо
АВРАХ ТУСГАЙ АНГИЙНХАНД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛЛАА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан