Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Төрийн түүхийн музейн 50 мянга дахь зочинд баяр хүргэлээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.10.05 /

Өнгөрсөн наймдугаар сарын 30-ны бямба гаригт Эзэн Чингисийн хөшөө цогцолборын өмнүүр татсан улаан туузыг хайчилж, Төрийн ордон түмэн олондоо нээлттэй болсон юм. Шинэчлэлийн Засгийн газрын хамгийн анхны шийдвэр энэ бөгөөд үүнээс хойш Төрийн түүхийн музейтэй 50 мянган иргэн танилцаад байна. Энэ тоог бэлгэшээж 50 мянга дахь иргэнээр тодорсон “Логарифм” дунд сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Ч.Номинд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг баяр хүргэж, сурлагын амжилт хүсээд дурсгалын зүйлс гардууллаа.

Төрийн ордныхоо босгоор алхаж, Их эзэн хааныхаа хөшөөнд сүслэж, Монгол төрийн түүхэн уламжлал бахархлын бэлгэ тэмдэг болсон үзмэрүүдтэй танилцаж, 9 хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлэх хүсэл эрмэлзэл манай иргэдэд байна. Төрт ёсны 2200 жилийн түүхтэй монголчууд түүхээ дээдлэх, Монголоороо омогших, бахархах хүсэл тэмүүлэл их байгааг энэ үйл явдал харуулж байна гэж Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хэллээ. Шинэчлэлийн Засгийн газар иргэдийнхээ санал бодол, шүүмжлэлийг сонсон нээлттэй, тунгалаг бодлого явуулж  байхын эхлэл нь энэ арга хэмжээ байсан юм гэдгийг ч тэрбээр тэмдэглэлээ.     

 

Төрийн түүхийн музей нь даваа гаригт, мөн гадаадын төрийн тэргүүний айлчлал зэрэг хүндэтгэлийн арга хэмжээтэй өдөр иргэд хүлээж авдаггүй, бусад өдөрт чөлөөтэй нэвтрүүлдэг бөгөөд өдөрт дунджаар 2000 орчим хүн тус музейтэй танилцдаг байна.

Их цагаан туг, хар сүлд, Их Монгол Улсын төрийн тамга зэргийг иргэд илүүтэй сонирхдог. Ийм түүхэн үзмэрүүдийн зэрэгцээ дэлхийд алдартай музей болон эх орныхоо шилдэг үзмэрүүдийг ээлж дараалан дэлгэхээр музейн захиргаа төлөвлөжээ.

50 мянга дахь иргэн тодорсон энэ өдөр тус музейд Үндэсний газар зүйн нийгэмлэг буюу National Geographic-ийн гэрэл зургийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн болон хүүхдэд зориулсан танин мэдэхүйн үзмэрүүд тавьсан байлаа. Энэ сард үзмэрээ дахин шинэчилж, Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан их хааны түүхтэй холбоотой сонирхолтой баримт, үзмэрүүд дэлгэхээр төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: ЕРӨНХИЙ САЙД ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Н.Алтанхуяг: Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадарна, харин хөгжлийн хошуучлагчид МУИС-аас төрсөөр байх болтугай
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
Төсвөө хамтдаа ярилцъя
Тунхаг биш тодорхой ажил болох санал боловсруулах хэрэгтэй
Согтууруулах ундаа худалдаалдаг, түүгээр үйлчилдэг газрын эзэдтэй уулзалт хийнэ
“Шинэчилж шийдье-222”-оор үрэлгэн төсөв, өгөөжгүй хөрөнгө оруулалтыг хэлэлцэнэ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан