Шинэчлэлийн Засгийн газар анхныхаа төсвийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан төсөвтэй холбоотой гажуудлыг арилгах зорилгоор онцгойлон анхаарч эхний ажлуудаа хийж эхэлжээ. Тиймээс сар бүрийн 2 дахь долоо хоногийн 2 дахь өдрийн 2 цагаас болдог “Шинэчилж шийдье-222” энэ удаагийн нээлттэй хэлэлцүүлэг “Үрэлгэн төсөв, өгөөжгүй хөрөнгө оруулалт” сэдвийн дор энэ 10 дугаар сарын 9-ны 14 цагаас Иргэний танхимд болох гэж байна. Одоогоор манайд төсвийг хэлэлцэх, хянах олон нийтийн оролцооны нэгдсэн тогтолцоо байхгүй, мөн төсөв боловсруулах, батлах, хянах, мэдээлэл дамжуулах явц төрөөс ард түмэнрүү чиглэсэн ганц урсгалтай байдаг. Иргэдийн оролцоо хуулийн хэрэгжилт дулимаг байна.
Тиймээс иргэд та бүхэн энэхүү нээлттэй уулзалтанд идэвхтэй оролцож, төр засагт уламжлах саналаа ирүүлэхийг уриалж байна. Та бүхний саналыг доорх линкээр хүлээн авч байна.
http://www.facebook.com/pages/Zasag/145117162296730?sk=app_208195102528120
http://www.facebook.com/pages/Zasag/145117162296730?fref=ts
Мөн төсвийн ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд Шинэчлэлийн Засгийн газраас мэдээллийн Ньюс агентлагтай хамтран “Төсөв 2013” төслийг хэрэгжүүлэх гэж байна. Уг төсөл нь төсөв хэлэлцэх явцад иргэд, судлаачдын байр суурийг илүү тусгах, төсөв боловсруулагчид шийдвэр гаргагчдын тайлбарыг олон нийтэд хүргэх зорилготой юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.