Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Төсвөө хамтдаа ярилцъя
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.10.08 /

Татвар төлөгчдийн бий болгосон төвсийг ирэх онд хэрхэн зарцуулах вэ. Энэ асуултад хариу нэхэх мөч ойртож байна. Монгол Улсын УИХ ирэх 2013 оны төсвийг удахгүй хэлэлцэж мөнгөө хэрхэн хуваарилж, ямар бүтээн байгуулалтад хэчнээн төгрөг зарцуулах гэхчлэн нэг бүрчлэн ярилцана. Энэ хэлэлцүүлэгт жирийн иргэдээс улсын Ерөнхийлөгч хүртлэх бүхий л хүний дуу хоолойг шийдвэр гаргагч, хууль боловсруулагчдад хүргэх, төсвийн хэлэлцүүлгийг нээлттэй явуулах арга хэмжээ эхэлж байна.

Иргэддээ нээлттэй, тунгалаг бодлого явуулж, ард иргэдийнхээ санал бодлыг сонсож, бодлогодоо тусгаж ажиллахаа илэрхийлсэн Шинэчлэлийн Засгийн газар төсвийн ил тод байдлыг хангаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Төсөв 2013” медиа төслийг “Монгол масс медиа” групп, Мэдээллийн “NEWS” агентлаг буюу NEWS.mn сайт, “EАGLE NEWS” телевиз, “NEWS” продакшнтай хамтран эхлүүлж байгаагаа өнөөдөр мэдээллээ.

УИХ-аар ирэх оны төсвийг баталж алх цохих хүртлэх энэ хоёр сарын хугацаанд иргэд, судлаачдын байр суурийг тусгах, төсөв боловсруулагчид шийдвэр гаргагчдын тайлбарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх юм. Мөн төсөв тойрсон асуудлаар цуврал нийтлэл, нэвтрүүлэг, эрэн сурвалжилсан мэдээллийг уншигч, үзэгчдэд хүргэхээр  “Төсөв-2013” медиа төслийн багийнхан ажиллаж байна. 

Шинэчлэлийн Засгийн газар анхныхаа төсвийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан төсөвтэй холбоотой гажуудлыг арилгах зорилгоор онцгойлон анхаарч эхний ажлуудаа хийж эхэлсэн. Сар бүрийн 2 дахь долоо хоногийн 2 дахь өдрийн 2 цагаас болдог “Шинэчилж шийдье-222” энэ удаагийн нээлттэй хэлэлцүүлэг “Үрэлгэн төсөв, өгөөжгүй хөрөнгө оруулалт” сэдвийн дор 2012 оны 10 дугаар сарын 9-ний мягмар гаригийн 14 цагаас Төрийн ордон дахь Иргэний танхимд болох гэж байна.

Медиа төсөл болоод “Шинэчилж шийдье-222” уулзалт хэлэлцүүлгийн явцад гарсан санал дүгнэлтийг төсвийн хэлэцүүлэг болон хэрэгжүүлэх явцад Монгол Улсын Засгийн газар анхаарч ажиллана гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах  хэлтсийн дарга Ц.Мөнхтөр мэдэгдлээ.   

Мэдээний бүлэг: Шинэ мэдээ ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
“Үрэлгэн төсөв, өгөөжгүй хөрөнгө” оруулалтын талаар хэлэлцлээ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Их Британийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байна
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО
Н.Алтанхуяг: Эрдмийн хэт цахиваас хөгжлийн гал бадарна, харин хөгжлийн хошуучлагчид МУИС-аас төрсөөр байх болтугай
Төрийн түүхийн музейн 50 мянга дахь зочинд баяр хүргэлээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан