Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт
 
Дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байна
/ мэдээг нийтэлсэн огноо : 2012.10.10 /

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр АНУ-аас манай улсад суугаа Элчин сайд  Пайпэр Энн Уинд Кэмбэллийг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэлл Засгийн газрын сайдууд болон парламентад суудалтай намын дарга нартай уулзсанаа онцлоод энэ удаа Ерөнхий сайд хүлээн авч уулзсанд талархаж буйгаа илэрхийлсэн юм. Мөн тэрээр Засгийн газрын сайдуудтай уулзахад салбарын асуудлаа сайн мэддэг, мэдлэг чадвартай хүмүүсээр багаа бүрдүүлсэнд нь Ерөнхий сайдад баяр хүргэж амжилт хүссэн.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа.Тиймээс Улаанбаатар хот дахь АНУ-ын Элчин сайдын яам 25 жилийн ойг тохиолдуулан 2012 оны туршид хоёр орны харилцаатай холбогдох цуврал үйл ажиллагаа зохион байгуулж буйгаа элчин сайд онцоллоо.

Ерөнхий сайд хоёр орны харилцааг өргөжүүлэх тал дээр ерөнхий асуудлууд яригддаг байсан бол Шинэчлэлийн Засгийн газар тодорхой асуудал дээр бодитойгоор хамтран ажиллах болно гэдгийг онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Шадар сайд Д.Тэрбишдагва Азийн хөгжлийн банкны төлөөлөгчидтэй уулзлаа
Шинэчлэлд эмэгтэйчүүдийн оролцоо чухлыг онцлов
Иргэдээ сонсох 11 11 төв ажиллаж эхэллээ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Их Британийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
“Үрэлгэн төсөв, өгөөжгүй хөрөнгө” оруулалтын талаар хэлэлцлээ
Төсвөө хамтдаа ярилцъя
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан