Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Төв аймаг сүүлийн 25 жил авч байгаагүй арвин ургац хураажээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.11.08 /
Төв аймаг энэ онд өнгөрсөн оныхоос үр тариа 13403 тн, төмс 1076 тн, хүнсний ногоо 907 тонн-оор илүү хураан авч сүүлийн 25 жил аваагүй арвин ургац хураан авсан байна. Га-гаас авсан ургацын хэмжээгээр улсдаа тэргүүн байр эзэлсэн Төв аймгийнхан өнөөдөр Ургацын баяраа тэмдэглэж ололт амжилтаа дүгнэлээ.

Ургацын баярт Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд М.Энхболд болон бусад албаны хүмүүс оролцлоо. Засгийн газрын тэргүүн энэ үеэр хэлсэн үгэндээ: “Атрын гурав дахь аян” үндэсний хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтоос үр тариаг 128 хувиар, төмс, хүнсний ногоог 118 хувиар тус тус биелүүлсэн бахдам амжилт гаргаж, энэ онд га-гаас хурааж авсан ургацынхаа хэмжээгээр улсдаа тэргүүлсэн танай аймгийн тариаланч, ногоочдод Засгийн газрын өмнөөс халуун баяр хүргэж байна.

Төв аймгийн тариаланч хөдөлмөрчдийн энэ сайхан амжилт нь “ажил хийвэл ам тосдоно” гэдгийн бодит үлгэр жишээ болж, ажил хөдөлмөрт олон түмнийг уриалан дуудаж, атрын аяныг улам өргөжүүлж эрчимжүүлэхэд хүч нэмлээ. Манай Засгийн газар газар тариалангийн салбарыг атрын аяны их бүтээлийн талбар болгож, үйл ажиллагааны хөтөлбөрт газар тариалангийн талаар дэвшүүлсэн зорилт нэг бүрийг хэрэгжүүлэхийн төлөө цаашид ч онцгойлон анхаарч ажиллах болно гэлээ.

Засгийн газрын зүгээс тус аймгийн Угтаалцайдам сумын нутаг дэвсгэрт байрлах 36.0 мянган тонны багтаамжтай үр тариа хадгалах элеваторыг ашиглалтанд оруулах, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, тариаланчид малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор бага оврын тракторын иж бүрдлээр хангах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг Ерөнхий сайд энэ үеэр  дуулгалаа. 2010 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр улсын хэмжээгээр 361.7 мянган тонн үр тариа, 167.8  мянган тонн төмс,  88.3 мянган тонн хүнсний ногоо, 38.2 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авсан нь хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн суурь жил болох 2007 оны ургацтай харьцуулахад  үр тариа 245.4 мянган тонн,  төмс 54.2  мянган тонн, хүнсний ногоо 9.2 мянган тонноор тус тус ахиу байна.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ТӨВ АЙМАГЧУУД УРГАЦЫН БАЯРАА ХИЙЛЭЭ
НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДЛАА
“Монголын үнэн” сонины 90 жилийн ойн арга хэмжээнд Ерөнхий сайд оролцлоо
Манай улс хүний хөгжлийн үзүүлэлтээрээ 169 оноос 100-д жагсчээ
2.7 сая Монголчууд бид дэлхийн 6 тэрбум хүний хаана нь явна вэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр болж дараах шийдвэрүүдийг гаргав
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан