Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Манай улс хүний хөгжлийн үзүүлэлтээрээ 169 оноос 100-д жагсчээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.11.05 /
НҮБ-аас эрхлэн гаргадаг “Хүний хөгжлийн тайлан 2010”  илтгэлийг  11 дүгээр сарын 4-нд дэлхий даяар олон нийтэд нэгэн зэрэг танилцууллаа.

Судалгаанд дэлхий нийт 169 улс орны үзүүлэлтийг харьцуулан гаргасан байна. Монгол улс хүний хөгжлийн индексээрээ 2009 онд 114-т жагсаж байсан бол өнөөдөр 0,622 гэсэн үзүүлэлтээр 100 дугаарт бичигдлээ.

Азийн улс орнуудад ихээхэн ахицтай өөрчлөлт гарч байгаагийн дотор Монгол Улсын хүний хөгжийн үзүүлэлт тууштай ахиж байгааг тэмдэглэсэн байна. Цаашид Монгол улсын Засгийн газар 2015 онд 65-р байранд, 2021 он гэхэд эхний 50-р байранд орохоор тодорхой зорилт дэвшүүлээд байгаа юм.

Энэ үзүүлэлтийг Норвег, Австрали, Шинэ Зеланд тэргүүлсэн бол Зимбабве хамгийн сүүлд бичигдсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Төв аймаг сүүлийн 25 жил авч байгаагүй арвин ургац хураажээ
ТӨВ АЙМАГЧУУД УРГАЦЫН БАЯРАА ХИЙЛЭЭ
НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДЛАА
2.7 сая Монголчууд бид дэлхийн 6 тэрбум хүний хаана нь явна вэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр болж дараах шийдвэрүүдийг гаргав
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАР ДАХЬ ХАРИЛЦААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан