Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
“Монголын үнэн” сонины 90 жилийн ойн арга хэмжээнд Ерөнхий сайд оролцлоо
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.11.10 /
“Монголын үнэн” сонин өнөөдөр 90 нас хүрлээ. Намаасаа ч , ардын хувьсгалаас  ч ах тус сонины 90 жилийн ойн баярын хурал өнөөдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт болж, ёслолын ажиллагаанд  Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцсон юм. Мөн хүндэт зочноор УИХ-ын дарга ч уригдсан байлаа. “ Монголын үнэн” сонинд ажиллаж байсан  үе үеийн төлөөллийн сэтгүүлчид, ажилчид мөн уншигчид нь баярын хурлын зочдын эгнээг тэлжээ.

 Монгол улсын Ерөнхий сайд зочдод хандан хэлсэн үгэндээ  “Элдэв хүндрэл бэрхшээлийг нэр төртэйгөөр даван туулж чаддаг, намаасаа хэдэн насаар ах тус сонин монгол түмнийхээ оюуны эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангахын төлөө зүтгэж ирлээ. Тус сонины 90 жилийн ой бол чухамдаа монголын тогтмол хэвлэлийн, монголын оюун санааны , монголын ард түмний 90 жилийн түүх юм гэдгийг бид бахархалтайгаар хэлэх учиртай.

Уугуул нэрээ сэргээн авсан “Монголын үнэн” сонины анхны дугаар өнөөдөр, яг 90 жилийн дараа төрсөн сар, өдөртөө таарч хэвлэгдэв. 1920 оны 11 дүгээр сарын 10-нд хэвлэгдсэн “Монголын үнэн” сонин анхны дугаараа “ Ард олны эрх чөлөө дэлхий дахинаа наран мэт бадраг, Монгол улсын язгуур үндэс эрдэм соёл нь дэлгэрэн мандах болтугай” гэж уриалсан уриаг одоо ч манай  намын төв хэвлэл баримтлах учиртай билээ. Манай сонин нийтлэлийн тэнцвэртэй байдлыг цаашид ч хангах бодлого барих хэрэгтэй.

“ Хэцүүг ч гэсэн хийж бүтээхээ зорьё”гэсэн уриаг би их хуралдаа дэвшүүлсэн билээ. Монгол хүн бүр эрүүл, соёлтой, чинээлэг амьдралтай, боловсролтой, түвшин суртахуунтай, эх оронч иргэн болж төлөвшихөд “ Монголын үнэн” сонин бүх л боломжоо дайчлах учиртай “ хэмээн хэллээ. Ёслолын ажиллагаанд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл,Өдөр тутмын сонинуудын холбоо, Сонинуудын холбооны төлөөлөгчид хүрэлцэн ирж баяр хүргэсэн бөгөөд тус сонины  ойд зориулсан эссе бичлэгийн уралдаанд түрүүлсэн оюутан сурагчдын шагналыг энэ үеэр гардууллаа гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Хэлсэн үг , Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргалаа.
Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд ард түмэндээ хандаж үг хэллээ
Ерөнхий сайд С.Батболд БНТУ-ын Батлан хамгаалахын сайд Вежди Гөнүлийг хүлээн авч уулзлаа
НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГАД ХАНДЛАА
ТӨВ АЙМАГЧУУД УРГАЦЫН БАЯРАА ХИЙЛЭЭ
Төв аймаг сүүлийн 25 жил авч байгаагүй арвин ургац хураажээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан