С.Батболд: МҮХАҮТ эх орныхоо бизнесийн салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан нэр хүндтэй байгууллага боллоо
Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын нийт гишүүд,дэмжигчид ээ,
XVIII их хурлын зочид, төлөөлөгчид өө,
Бизнес эрхлэгчдийнхээ итгэлийг тээж Монгол Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимынхаа XVIII Их хуралд оролцож буй төлөөлөгчид та бүхэндээ чин сэтгэлийн баярын мэндийг хүргэе. Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим нь эх орныхоо худалдаа, үйлдвэрлэл, бизнесийн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй манай улсын нэр хүнд бүхий, томоохон байгууллага болсон нь бизнес эрхлэгчид та бүхний хичээл зүтгэл, идэвхи санаачлагын үр дүн билээ. Та бүхэн үйл ажиллагаагаараа ч, үйлс бүтээлээрээ ч, нэгдэн нийлэх арга хэлбэрээрээ ч нийгмийн хөгжлийн манлайд нь явж ирсэн.
Бизнес эрхлэгч та бүхний санаачлагаар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын саналаар Монгол улсын Засгийн газар 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарлаж, арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.