Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Оюутолгойн төсөл монголын ард түмэнд ашигтай байгаа гэдгийг Засгийн газар нотоллоо
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.12.08 /
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд Оюутолгой төслийн явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Учир нь өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Сангийн сайд С.Баярцогт болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар  Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай хийсэн хэлэлцээрийн үр дүнг  танилцуулсан юм.

Ерөнхий сайд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ хэлэхдээ гэрээнд заасан  монголын талын 34 хувь буурсан зүйл огт байхгүй , хэвээр байгаа гэдгийг хатуу хэллээ.  Мөн түүнчлэн Засгийн газрын тэргүүн хэлэхдээ “ Оюутолгойг хөдөлгөх ёстой гэдэг дээр хүн бүр санал нэг байгаа. Харин ингэхдээ Монгол улсад, Монголын ард түмэнд ашигтай байх зарчмыг бид хатуу барих ёстой.

Энэ үүднээс Оюутолгойн зарим заалтыг эргэж харья, алдаа байвал цаг алдалгүй засч залруулъя гэсэн байр суурь дээр  Ерөнхий сайдын хувьд  би хатуу зогсч байгаа. Тиймээс гэрээг монгол улсдаа илүү ашигтай байдлаар өөрчлөх талаар хөрөнгө  оруулагчидтай ажиллаж, тохиролцох үүрэг даалгаврыг энэ оны гуравдугаар сараас өгсөн.

Бүр тодруулбал 2010 оны 8 дугаар сард болсон Хувь нийлүүлэгчдийн хурлаар санхүүжилтийн хүүг бууруулах арга хэлбэр, хувилбарыг судалж Төлөөлөн удирдах зөвлөлийн 12 дугаар сарын хурлаар Монголын талд танилцуулахыг хөрөнгө оруулагч талд хурлын тогтоолоор үүрэг болгосон” гэдгийг тэмдэглэсэн юм.

Мөн хуралдааны төгсгөлд Монгол улсын ерөнхий сайд С.Батболд “Хөрөнгө оруулагч талтай хийсэн яриа хэлэлцээний үр дүнд Оюу толгойн төслийн санхүүжилтийн хүүг тодорхой хэмжээгээр бууруулах, давуу эрхийн хувьцааны гэрээнд тусгагдсан асуудлыг өөрчлөх, хөрөнгө оруулагч талууд өөрсдийн эзэмшлийн хувьцаагаа захиран зарцуулахдаа МУ-ын Засгийн газраас зөвшөөрөл авахаар болсон “ гэдгийг онцоллоо.

Түүнчлэн үүнтэй уялдуулан холбогдох санамж бичиг, гэрээний нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурах эрхийг холбогдох сайд нарт өгсөн гэдгийг тэмдэглэсэн юм. Эдгээр нөхцөлөөр хувь нийлүүлэгчдийн гэрээг шинэчлэх ажил энэ оны эцэс хүртэл хийгдэх болно. Ямарч байсан Монгол улсын Ерөнхий сайдын хувьд би Оюутолгой төсөл Монголын ард түмэнд , Монгол улсад ашигтай байх тал дээр цаашид ч хатуу анхаарч ажиллах болно гэдгийг дахин  тэмдэглэлээ.

Энэхүү яриа хэлэлцээний үр дүнд төслийн хүрээнд хийгдэх нийт санхүүжилт болон зээлийн хувь хэмжээг АНУ-ын инфляци нэмэх нь 9.90 хувиас Лондонгийн банк хоорондох зээлийн хүү буюу LIBORнэмэх нь 6,50 хувь хүртэл бууруулахаар харилцан тохиролцоод байна. Өнөөдрийн байдлаар энэ нь 12 орчим хувиас 6.8 хувь болтол буурга гэсэн үг юм. Энэ нь олон улсын санхүүгийн зах зээлд Засгийн газрын болон төрийн өмчит оролцоот аж ахуйн нэгжүүдэд олгодог санхүүжилтын урт хугацааны зээлийн хувь хэмжээтэй дүйцэхүйц Монголын талд илүү үр өгөөжтэй хэлцэл болсон гэдгийг Сангийн сайд дурдлаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Уул уурхай ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Залхуурахгүй, худлаа ярихгүй байх нь хамгийн чухал
ХҮНДЭТ ХАРУУЛЫНХАН 55 ЖИЛИЙН ОЙТОЙГОО ЗОЛГОЛОО
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ОХУ-Д АЙЛЧИЛНА
Засгийн газрын хуралдаан 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр болж дараах асуудлуудыг шийдлээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын МҮХАҮТ-ын XVIII Их хуралд хэлсэн үг
Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн мотор аслаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан