|
|
Тамирчдынхаа бахдам амжилт, ялалтын торгон агшныг нүдээр үзэх боломж бүрдлээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.12.02 /
|
Амжилт алдрын хөлс, ард түмний сэтгэл хөдлөлөөр дүүрэн байх 5 мянга гаруй хүний суудалтай их спортын ордон яармагийн дэнжид сүндэрлэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд цогцолборыг нээж хэлсэн үгэндээ Олимпийн их наадам, тив дэлхийгээс алт, мөнгөн медальтан олноор төрөн гарч, Монгол хүний эрч хүч, эр зориг, авахаалж самбааг дэлхийн дэвжээнд дуурсгасан энэ он жилүүдэд спортын шинэ ордон баригдаж эдүгээ ашиглалтанд орж байгаа нь ирээдүйн их амжилт, ялалтын нэгэн бэлгэдэл болж байна гээд энэхүү их спортын өргөөнд Монгол хүний эр зориг, тэсвэр хатуужил, ур ухаан, мөрөөдөл тэмүүлэл цэцэглэж, Монгол хүний бахдал, хийморь, уухайн түрлэгээр дүүрэн байхыг хүсэн ерөөлөө.
Түүнчлэн энэ оны 9 дүгээр сараас хойш тив, дэлхийн аварга болсон тамирчид, тэднийг бэлтгэсэн дасгалжуулагч нарт 297 сая төгрөгийг олгохоор өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэснийг Засгийн газрын тэрүүн энэ үеэр дуулгалаа.Нээлтийн ажиллагааны үеэр спортын шинэ ордныг Монголын талд хүлээлгэн өгөх гэрээнд БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Юй Хун Яао, Монголын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд С.Баярцогт нар гарын үсэг зурлаа.
Мөн ёслолын ажиллагааны үеэр тив дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд амьжилт гаргаж эх орныхоо нэрийг цуурайтуулсан тамирчдад мөнгөн шагнал гардуулсан юм.БНХАУ-ын 115 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдсан тус ордон 5 мянга гаруй хүний суудал, бэлтгэлийн хоёр жижиг заал болон 100 гаруй өрөө тасалгаатай. Шинэ Спортын ордныг зөвхөн спортын уралдаан, тэмцээн зохион байгуулаад зогсохгүй соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулахад зориулж, гэрэлтүүлэг болон акустикийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн тохижуулсан байна.
Засгийн газар цаашид эх орондоо Зүүн Азийн спортын наадмыг зохион байгуулахад шаардлагатай 30,0 мянган хүний суудал бүхий спортын цогцолбор байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
ТОП-10 улс төрчийн жагсаалтыг С.Батболд тэргүүлж, С.Баяр удааллаа
|
|
ЦЭЦЭРЛЭГИЙГ ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНААР ХАЛААЖ БАЙНА
|
|
ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИД БАЙРТАЙ БОЛЛОО
|
|
|
Засгийн газар тамирчдаа дэмжин ажиллаж байна
|
|
Засгийн газрын хуралдаан 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр болж дараах асуудлуудыг шийдлээ
|
|
Дорнод, Сүхбаатар аймагт тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлана.
|
|
|
|
|
|
|
|
|