Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Таван толгойн төслийн талаар нээлттэй мэдээлэл хийлээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.01.04 /
“Таван толгой орд, таван толгой төсөл” танилцуулга уулзалт  төрийн өмчийн хорооны 11 дүгээр байрны дугуй танхимд  өнөөдөр боллоо. Уг уулзалтыг Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс МГЛ” ХХК-аас хамтран зохион байгуулсан бөгөөд стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах цогцолбор ажлын явц, хэрэгжилтийн талаар мэдээлэл хийсэн юм. Уулзалтад Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга  нар хүрэлцэн ирж  ажлын явцын талаар сүүлийн үеийн мэдээллийг өгч, сонирхогч компани, аж ахуйн нэгжийн төлөөлөл, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Таван толгойн нүүрсний орд нь ашиглалтын эхлэлийн шатандаа байгаа коксжих нүүрсний дэлхийн том ордын нэг юм. Орд нь нийт 6 тэрбум гаруй тонн нүүрсний нөөц баялагтай ба үүнээс 1.4 тэрбум нь коксжих нүүрс юм байна. Олон улсад түгээмэл хэрэглэдэг аргачлалаар тооцвол нүүрсний нөөцийн хэмжээ өсөх боломжтой хэмээн албаны мэргэжилтнүүд мэдээллээ.

Засгийн газрын өнгөрсөн оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 272 дугаар тогтоолоор “ Эрдэнэс- Таван толгой” ХК-ийг “ Эрдэнэс МГЛ” ХХК-ийн охин компани хэлбэрээр байгуулах шийдвэр гарсан бөгөөд тус компани үйл ажиллагаагаа эхлээд байна. “Эрдэнэс- Таван толгой” компани нийт 15 тэрбум хувьцаатай байхаар дүрмэндээ тусгажээ. “Эрдэнэс –Таван толгой” ХК-ийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол улсын иргэн, үндэсний аж ахуйн  нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах арга хэмжээг 2011 онд үе шаттайгаар хэрэгжүүлэх болсноо тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг дуулгалаа. Харин 2011 оны нэгдүгээр улиралд багтаан Монгол улсын нийт иргэнд компанийн хувьцааны 10 хувийг эзэмшүүлэх, түүнчлэн аж ахуйн нэгжүүдэд хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр худалдах ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгааг ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар мэдээллээ.

Тавантолгой ордын Цанхийн  зүүн хэсэг буюу Эрдэнэс- ТТ уурхайд гэрээгээр олборлолтын ажил гүйцэтгэх гэрээт олборлогч ( оператор) компанийг сонгон шалгаруулах тендэрийн ажиллагаа нээлттэй зарлагдан үргэлжилж байгаа ажээ. 2011 он бол Тавантолгой ордыг ашиглах үйл ажиллагааны гол жил бөгөөд тус ордоос 2-3 сая тонн нүүрс олборлож, экспортлох, төслийн санхүүжилтийг босгох, Эрдэнэс- Таван толгой компанийг гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргах бэлтгэл ажлын хүрээнд олон улсын хөрөнгө оруулалтын банк, зөвлөхүүдтэй хамтран ажиллах, усны хангамж, угаах (баяжуулах) үйлдвэр байгуулах, уурхайчдын орчин үеийн хотхон барих, цахилгаан станц, авто замын ажлыг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байгаа юм байна.

2010 оны 12 дугаар сарын байдлаар 535 мянган м3 уулын цулын ажил хийж гүйцэтгэснээр одоогийн байдлаар нүүрсний сайн чанарын нүүрсний давхаргад хүрээд байгаа бөгөөд нүүрс экспортлох ажлыг ойрын саруудад эхлүүлэхэд бэлэн болжээ гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Тэргүүн шадар , Сайд нар ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
КУВЕЙТЧҮҮД МОНГОЛЧУУДЫГ ДОТНЫ АНД НӨХДӨӨ ХЭМЭЭН ХҮНДЭТГЭЖ БАЙНА
КУВЕЙТИЙН ЭРХЭМ ДЭЭД ЭМИР ӨӨРИЙГӨӨ МОНГОЛ ХҮН ГЭВ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД КУВЕЙТИЙН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ
САЙД НАРТ АНХААРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны эхний хуралдаан 01 дүгээр сарын 03-ны өдөр болов
2010 оны онцлох хүнээр Ерөнхий сайд С.Батболдыг нэрлэжээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан