|
|
КУВЕЙТИЙН ЭРХЭМ ДЭЭД ЭМИР ӨӨРИЙГӨӨ МОНГОЛ ХҮН ГЭВ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.01.05 /
|
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль Ахмад Аль Жабер Аль-Сабах-т бараалхсанаар албан ёсны уулзалт эхэллээ. Кувейт Улс ардчилсан, хаант засаглалтай орон бөгөөд тус улсыг Эрхэм дээд Эмир удирддаг. Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд цаашид шинээр олон салбарт хамтрах өргөн боломж байгааг дурьдлаа.
Монголын хүн амын 70-аад хувийг эзэлдэг залуучууд, хүүхэд багачуудын эрүүл мэндийг хамгаалахад Засгийн газар онцгойлон анхаарч байгаа бөгөөд энэ салбарт Кувейттэй хамтран ажиллах, тухайлбал 16 хүртэлх насныханд зориулсан хүүхдийн эмнэлгийг Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар барьж байгуулах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.
Мөн газрын тосны салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, өмнө нь ярьж тохирсоноо бодит ажил хэрэг болгохын чухлыг тэрээр тэмдэглэлээ. Эрхэм дээд Эмир Монгол Улсын Ерөнхий сайдын Кувейт Улсад хийж байгаа анхны айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлээд, Кувейтчүүд бол Монголчуудын найз, анд нөхөр гэж зөвхөн дээд түвшинд төдийгүй Кувейтийн ард түмэн үздэг гэлээ. Эрхэм дээд Эмир хэлэхдээ ‘’Ерөнхий сайд С.Батболдын санал, хүсэлтийг дэмжиж байна. Бид хэд хэдэн чиглэлд төсөл амжилттай хэрэгжүүлсэн, цаашид хамтын ажиллагаагаа шинэ салбаруудад үргэлжлүүлэх саналыг дэмжиж байна. Монгол Улс сайн боловсруулсан төслөө гаргавал бид хүүхдийн эмнэлэг барихад туслахад бэлэн. Уул уурхай, эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй болон бусад харилцан сонирхож буй салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хүсч байна” гэв. Кувейтийн Эмир манай улсад 2 удаа айлчлалаар, 1 удаа амрахаар ирж байсан учир өөрийгөө бараг Монголын иргэн гэж боддогоо хэлж Ерөнхий сайдтай дотнослоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД КУВЕЙТИЙН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ
|
|
ЕРӨНХИЙ САЙД НАР ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ
|
|
ЗГХЭГ-ын дарга Ч.Хvрэлбаатараас цаг vеийн зарим асуудлаар тодруулга авлаа
|
|
|
КУВЕЙТЧҮҮД МОНГОЛЧУУДЫГ ДОТНЫ АНД НӨХДӨӨ ХЭМЭЭН ХҮНДЭТГЭЖ БАЙНА
|
|
Таван толгойн төслийн талаар нээлттэй мэдээлэл хийлээ
|
|
САЙД НАРТ АНХААРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА
|
|
|
|
|
|
|
|
|