Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
2010 оны онцлох хүнээр Ерөнхий сайд С.Батболдыг нэрлэжээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.01.03 /
“News” агентлаг, “Ардын эрх” сонин 2010 оны онцлох хүнээр Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, МАН-ын дарга Сүхбаатарын Батболдыг нэрлэсэн байна. Түүний удирдсан Засгийн газар Монголд уул уурхайн хоёр дахь том төслийг хэрэгжүүлэхээр Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах шийдвэрийг УИХ-аар батлуулсан. Уг ордын нийт нөөцөөс Монгол Улсын бүх иргэдийн нэр дээр хувьцаа болгон эзэмшүүлэх, дотоодын аж ахуйн нэгжүүдэд арилжаалах болон олон улсын бирж дээр нээлттэй хувьцаа гаргах замаар хөрөнгө босгох шийдвэрийг батлуулсан. Энэ хэрээрээ ч хамгийн их шүүмжлэл дагуулж, сайн муу  үг дуулж яваа хүн бол Ерөнхий сайд С.Батболд гэж тус сонины тоймч бичжээ.

Мөн “Монголчууд олон Ерөнхий сайдын нүүр үзсэн ч Засгийн газрыг тэргүүлж асан тэдгээр нөхдийн дотор С.Батболд шиг баялаг бүтээх салбар, бодит секторт ажиллаж байсан нь үгүй. Бүгд улстөрчид байв гэж дүгнээд Монголын 2,7 сая хүний хоолтой хоолгүй, ажилтай ажилгүй явах нь Ерөнхий сайд, түүний тэргүүлсэн Засгийн газраас ихээхэн шалтгаалдаг. Тиймээс ч түүний бизнесийн салбарт олсон амжилт нь улс орны эдийн засгийг сайжруулахад нөлөөгөө үзүүлнэ гэж монголчууд найдаж байна. Цаг хугацаа түүний ард биш, өмнө байна” гэж бичжээ.

90 жилийн түүхтэй МАХН нэр болоод имижээ энэ л хүний үед сольж,  хувьсгалт үзэл суртлаасаа татгалзан орчин үеийн улс төрийн нам болох зохион байгуулалтад орж эхэллээ гэсэн байна. “News” агентлаг, “Ардын эрх”  сонин хамтран 2004 оноос Оны онцлох хүнийг нэрлэж  иржээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны эхний хуралдаан 01 дүгээр сарын 03-ны өдөр болов
САЙД НАРТ АНХААРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА
Таван толгойн төслийн талаар нээлттэй мэдээлэл хийлээ
НАЙМАН 1-ЭЭС БҮРДСЭН БИЛЭГТ ӨДӨР ХӨГЖЛИЙН ЗҮТГҮҮРИЙН ДОХИО ЦАНГИНАЛАА
МОНГОЛ ТҮМЭН ШИНЭ ЖИЛ, ШИНЭ САР, ШИНЭ ӨГЛӨӨНИЙ НАРТАЙ ЗОЛГОН МЭНДЧИЛЛЭЭ
ЕРӨНХИЙ САЙД ХҮҮХДҮҮДИЙН ХАМТ ХАРШИЙН НААДМЫГ ҮЗЭЖ СОНИРХЛОО
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан