Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
“ОРХОН ГОВЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЛЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.10.26 /
Монгол улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өнөөдөр манай оронд албан ёсны айлчлал хийж байгаа БНТУ-ын Төрийн сайд бөгөөд Шадар сайд Бүлэнт Арынчийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Бүлэнт Арынч хэлэхдээ “Монгол, Турк хоёр улсын эртний ахан дүүсийн уламжлалт харилцаа улам бүр сэргэж байгаа энэ сайхан цаг үед ээжийн талын нутгаас эцгийн талын нутагт ирээд байгаадаа ихэд баяртай байна” хэмээлээ.

Уулзалтаар талууд хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, нэн ялангуяа , эдийн засаг, худалдаа бизнес, боловсрол, батлан хамгаалахын салбарт амжилттай явж байгааг цохон тэмдэглэлээ. Мөн эртний түүхийн өв соёл ихтэй, унаган байгаль үзэсгэлэнтэй газар нутагтаа тулгуурлаж аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн боломжтой.

Үүний хамт хоёр улсын хоорондох Иргэний агаарын тээврийн хамтын ажиллагаа, шууд нислэгийн асуудал, визийн хөнгөлөлт зэргийг эргэн харж хамтран ажиллавал хоёр орны харилцаа шинэ шатанд гарах үүд хаалга болно гэдгийг хоёр тал ярилцав. Түүнчлэн Тэргүүн шадар сайд уул уурхайн эрчимтэй хөгжлийн их гарааны үед өмнийн говийг усжуулах байгаль экологи, эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий “Орхонговь” төслийн судалгааны ажлыг эхлүүлээд байгаад Туркийн Засгийн газарт талархлаа илэрхийлээд цаашид хөрөнгө санхүүжилтийн асуудалд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүслээ. Шадар сайд Бүлэнт Арынч уулзалтын төгсгөлд Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягийг тааламжтай цагтаа БНТУ-д айлчлахыг урилаа. 
 



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Н.Алтанхуяг: Газрын доорх баялаг үнэтэй хэдий ч, хүнийхээ толгой доторх баялгийг ашиглах нь түүнээс илүү үнэ цэнэтэй
О.ДЕКАМП: МОНГОЛЫН НЭР ХҮНД ДЭЛХИЙД ӨССӨН
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болж дараах асуудлыг шийдэв
ОРОС-МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ДАРГА АЙЛЧИЛЖ БАЙНА
МОНГОЛ, ТУРКИЙН ХАРИЛЦАА ЭРЧИМТЭЙ ХӨГЖИЖ БАЙНА
Ерөнхий сайд С.Батболд: Монгол Улс иргэнийхээ бүртгэлийн нэгэн шинэ үеийг эхлүүлж байна
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан