Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
О.ДЕКАМП: МОНГОЛЫН НЭР ХҮНД ДЭЛХИЙД ӨССӨН
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.10.27 /
Оюутолгой, Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монгол Улсын нэр хүнд дэлхийд өссөн гэж Европын Сэргээн босголтын банкны Турк, Зүүн Европ болон Төв Азийн асуудал хариуцсан захирал Оливье Декамп хэллээ. Тэрээр 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.

Монгол Улс Европын Сэргээн босголтын банк дахь зэрэглэлээ нэмэгдүүлэн зээлжих эрхтэй гишүүн орон болсон. Үүнээс хойш 360 сая ам долларын хөрөнгө оруулалтыг хувийн хэвшил, уул уурхайн салбарт авч ашиглаж байгааг Ерөнхий сайд тэмдэглэв. Хөрөнгө оруулалтаас гадна хувийн хэвшлийн бүтцийн өөрчлөлтийг дэмжих, компаний засаглалыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаад тэрээр талархлаа илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газарт шинэчлэл хийх эрмэлзэл байгаа бөгөөд санхүү, татварын орчин нь итгэл найдвар төрүүлж, хамтран ажиллахад урамтай байна гэж Оливье Декамп хэлэв. Европын Сэргээн босголтын банк цаашид манай улсын аялал жуулчлал, эмийн үйлдвэрлэл, харилцаа холбоо зэрэг салбарт хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа юм байна.

Манай улс 2009-2011 онд Европын Сэргээн босголтын банктай хамтран санхүүгийн системийг нэгтгэх, бэхжүүлэх, эрдэс баялгийн удирдлага, эдийн засгийн суурийг төрөлжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, төрийн мэдлийн дэд бүтцийг арилжааны хэлбэрт шилжүүлэх, түүнд хувийн хэвшлийн оролцоог хангахыг хөхиүлэн дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Эдийн засаг ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болж дараах асуудлыг шийдэв
Гадаадад амьдарч буй монголчуудыг зохион бичлэгийн уралдаанд урьж байна
С.Батболд: Төсвийн төвлөрлийг задалж, орон нутагт захиран зарцуулах эрхийг нь шилжүүлнэ
Н.Алтанхуяг: Газрын доорх баялаг үнэтэй хэдий ч, хүнийхээ толгой доторх баялгийг ашиглах нь түүнээс илүү үнэ цэнэтэй
“ОРХОН ГОВЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЛЭЭ
ОРОС-МОНГОЛЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ДАРГА АЙЛЧИЛЖ БАЙНА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан