Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
“Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаарх уулзалт зөвлөгөөн боллоо
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.10.20 /
“Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаарх уулзалт зөвлөгөөнийг 2010 оны 10 дугаар сарын 13,14 нд Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөн нь Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилгаар Засгийн газраас боловсруулж, 2010 оны 250 дугаар тогтоолоор баталсан эдийн засгийн тэргүүлэх чиглэлд дотоодын хөдөлмөрийн зах зээлээс нөхөгдөхгүй байгаа онц шаардлагатай ажлын байранд гадаадад нарийн мэргэжил, туршлага эзэмшсэн иргэдээ татан оролцуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрөөс тодорхой дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Тус Зөвлөгөөнөөр хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, төр, төрийн бус байгууллагууд, гадаадад байгаа иргэд, гадаадад төгсөгчид, эрдэмтэн судлаачдыг идэвхитэй оролцуулах, хамтран ажиллах зорилгоор хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг зорилтуудаар нь “Зөгийн үүр-бүртгэл, мэдээлэл”, “Зөгийн үүр- эрхзүй, судалгаа шинжилгээ”, “Зөгийн үүр- хөдөлмөр зуучлал, ажлын байр”, “Зөгийн үүр- өндөр технологи” гэсэн 4 чиглэлээр салбар хуралдаан зохион байгуулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв.

Уг уулзалт зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөл нийт 70 орчим хүн оролцож өөрсдийн санал бодол, боломж, арга туршлагаа хуваалцаж цаашид “Бүртгэл мэдээлэл-судалгаа шинжилгээ”, “Хөдөлмөр зуучлал-Өндөр технологи” гэсэн 2 ажлын хэсэг болон ажиллахаар болов.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Хөтөлбөр ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Ерөнхий сайд үр тарианы жилийн хэрэгцээг 100 хувь хангах болзол хангасан тариаланчдад баяр хүргэлээ
Залуучуудынхаа хүсэл тэмүүлэл, үйл ажиллагааг дэмжихээ Засгийн газрын тэргүүн илэрхийллээ
КОНРАД АДЕНАУЭРИЙН САНТАЙ ЦААШИД ХАМТРАН АЖИЛЛАНА
“СТЭНД БАЙ” ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
Монгол Улсыг БНФУ дэмжиж ажиллах болно
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан