Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
КОНРАД АДЕНАУЭРИЙН САНТАЙ ЦААШИД ХАМТРАН АЖИЛЛАНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.10.19 /
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ХБНГУ-ын Конрад Аденауэрийн сантай цаашид хамтран ажиллана. 2007 онд байгуулсан Хамтын ажиллагааны гэрээг дахин сунгах тухай Санамж бичигт талууд 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гарын үсэг зурсан байна. Гэрээний дагуу олон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, төвлөрлийг сааруулах, нутгийн захиргааны албан хаагчдын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.

Талууд энэ онд Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь аймгийн сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Тамгын газрын дарга нарыг сургалтад хамруулсан бөгөөд ирэх жил бусад аймагт сургалтаа үргэжлүүлнэ.

Конрад Аденауэрийн сан нь манай улсад эрх зүйт төрийг хөгжүүлэх, төрийн албан хаагчдыг сургах, ардчиллын тухай ойлголтыг иргэдэд түгээж иргэний ардчилсан нийгэм байгуулахад туслах зорилгоор 1993 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
“Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаарх уулзалт зөвлөгөөн боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Ерөнхий сайд үр тарианы жилийн хэрэгцээг 100 хувь хангах болзол хангасан тариаланчдад баяр хүргэлээ
“СТЭНД БАЙ” ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
Монгол Улсыг БНФУ дэмжиж ажиллах болно
Монгол хүн бүр ажилтай байх боломжийг бүрдүүлэхийн төлөө Засгийн газар ажиллаж байна
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан