Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
БНХАУ-аас 100 мянган тун вакцин хандивлахаар болжээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.10.11 /
Улсын онцгой комиссын ээлжит хурал 2010-10-11-ний өдөр болж Дорнод, Сүхбаатар аймагт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар  хэлэлцлээ. Өнгөрсөн наймдугаар сараас хойш Улсын онцгой комисс шүлхийн асуудлаар зургаан удаа хуралдаж, шаардлагатай хөрөнгө мөнгийг Засгийн газрын хуралдаанаар тогтоол гарган шийдүүлж , зөвхөн энэ хоёр аймагт 2,6 тэрбум төгрөг зарцуулаад байхад өвчний дэгдэлт дорвитой буурахгүй байгааг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд комиссын гишүүдэд онцгойлон анхааруулаад зарим нэгэн хүмүүст хариуцлага тооцохоор боллоо.

Улсын онцгой комиссын өмнөх хурлын /2010-10-01/ үеэр Дорнод, Сүхбаатар аймгийн нийт 14 суманд шүлхий өвчин дэгдсэн мэдээлэл байсан бол энэ хурлаар Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Түвшинширээт суманд шүлхий гарч, 16 суманд шүлхийтэй байна мэдээллийг албаны хүмүүс хийсэн юм.

Шүлхий гарснаас хойш таслан зогсоох арга хэмжээг хангалтгүй зохион байгуулж байгааг Шадар сайд шүүмжлээд өнгөрсөн хурлын үеэр өгсөн үүргийг хангалтгүй биелүүлсэн Сүхбаатар аймгийн Засаг даргад хариуцлага тооцох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэхээр боллоо.

Өнөөдрийн байдлаар Дорнод, Сүхбаатар аймгийн 16 суманд 768 өрхийн 31400 гаруй мал байгаагаас 20550 мал өвчилж, өвчний улмаас 20346-г нь устгаад байгаа. Өвчний голомт бүхий бүсэд  1586 хүн, 64 мотоцикл,  296 автомашин, 45  ариутгалын цэг, 113 хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна гэсэн мэдээллийг Мал эмнэлэг, үржлийн газрын дарга Д.Оргил өглөө. Мөн тэрбээр шүлхий өвчний дэгдэлт татарч, буурах хандлагатай байгаа. Өмнөх өдрүүдэд хоногт 600 гаруй мал өвчилж байсан бол сүүлийн өдрүүдэд хоногт 200 орчим малд өвчний шинж тэмдэг илэрч байна гэсэн юм.

Гурван удаагийн нийлүүлэлтээр ирсэн нийт 1200 тун вакциныг Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Хэнтий аймгийн 13 суманд хуваарилж, 2,4 сая малыг вакцинжуулалтад хамруулжээ. Мөн өвчин гарсан аймгуудтай хил залгаа Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймаг болон Улаанбаатар хотын нийт 335 мянган бод мал, 7,1 сая бог малыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, хяналтад аваад байгаа юм байна.

Улсын онцгой комиссоос өгсөн чиг үүргийн дагуу Мал эмнэлэг, үржлийн газраас гадаад улс орон, олон улсын байгууллагад хандаж Монгол улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний эсрэг вакцин, шаардлагатай бусад барааг нийлүүлэх хүсэлт тавьснаас зарим улс орон, олон улсын байгууллага тодорхой санал ирүүлжээ. Тухайлбал, Олон улсын атомын энергийн байгууллага 500, БНХАУ 100 мянган тун вакциныг тусламжаар өгөх санал тавьжээ. Хойд хөрш, ОХУ 600 мянган тунг зохих үнээр нийлүүлэх боломжтой гэж хариу өгсөн талаар Мал эмнэлэг, үржлийн газрын дарга Д.Оргил танилцууллаа.

Иймд өнөөдөр хуралдсан Улсын онцгой комиссын хурлаас ОХУ-аас нийлүүлэх 600 мянган тун вакцины үнэ, тээврийн зардал, гаалийн албан татварт зориулах хөрөнгө болон тусламжаар өгч буй вакциныг гааль, нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх талаар асуудал боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ХБНГУ-ТАЙ ДЭД БҮТЦИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН “ХӨДӨЛМӨР ХӨГЖЛИЙН ҮНДЭС” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ НЭЭЛТЭД ХЭЛСЭН ҮГ
Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр мэдээлэл хийлээ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР ГАДААДЫН БАЙГУУЛЛАГАД ТАНИЛЦУУЛНА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан