Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ТӨВ АЙМАГТ “НЭГ СУМ-НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.10.07 /
Төв аймгийн Зуунмод хотод “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааны нээлт 2010 оны 10 дугаар сарын 7-ны өдөр болж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд М.Энхболд болон албаны бусад хүмүүс оролцов.

“Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөнийг Засгийн газар анхнаас нь дэмжиж байсны дүнд аймаг, сумд өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнээрээ алдаршиж байгаагийн дотор Төв аймаг багтаж, багагүй амжилт олж байна. Үүнийгээ цаашид бататгаж, орон нутгийнхаа давуу тал, боломжийг ашиглан монгол түмний бахархал болохуйц чанар сайтай, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж улс орныхоо төдийгүй олон улсын зах зээлд гаргахыг Ерөнхий сайд С.Батболд Төв аймагчуудад хандаж хүсэн ерөөв.

Төв аймаг 27 сумтай. Сум бүр аж үйлдвэр, хүнс, газар тариалан, мал аж ахуйн брэнд бүтээгдэхүүнээ “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаанд толилуулж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд аймгийн төр, захиргааны байгууллага сумдаа эдийн засгийн 4 бүс болгон ажлын байр, татварын орлогоо нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, газар тариаланг сэргээх зорилт тавин ажиллаж байгаа юм. Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгосны дагуу Төв аймаг 2010 оныг “Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласан байна. Энэ хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээний төсөлд тэрбум гаруй төгрөгийн зээл олгож, холбогдох арга хэмжээ авсаны дүнд Төв аймагт  177 жижиг, дунд үйлдвэр ажиллаж, тэдгээрт 1000 гаруй хүн ажиллаж байна.

Ерөнхий сайд С.Батболд Төв аймагт хэрэгжиж байгаа “Нэг сум-Нэг суурин” хөтөлбөрийн үр дүнг үнэлж цаашид бусад аймаг сумдтай хамтарч томоохон үзэсгэлэн худалдаанд оролцох, улмаар түүхий эдээ 100 хувь ашиглаж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотооддоо төдийгүй гадаад зах зээлд борлуулах боломж их байгаа, энэ чиглэлээр идэвхтэй ажиллахын чухлыг бизнес эрхлэгчдэд болон  аймгийн төр, захиргааны удирдлагад хандаж онцлон хэллээ.

Ингэхдээ орон нутгийн нөөцөд тулгуурлан мах, сүү, төмс, хүнсний ногоо, ноос ноолуур, арьс шир, буудай зэрэг түүхий эдийг боловсруулах нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөөц боломж байна. Нийслэл хотыг даган хурдацтай хөгжиж байгаа эрчимжсэн аж ахуйн хэрэгцээнд нэн шаардлагатай тэжээлийн хэрэгцээг хангах таатай боломж, бэлэн зах зээл байгааг ашиглах хэрэгтэй. Засгийн газрын шийдвэрийн дагуу Төв аймаг нийслэл Улаанбаатар хотын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг ойрын жилүүдэд хангах томоохон зорилтыг шийдвэрлэх ажилд ахиц гаргах зайлшгүй шаардлага байгаад аймгийн удирдлагууд анхаарахыг сануулав. 

“Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөн 1970-аад оны сүүлээр Япон Улсын Ойта мужид үүсч одоо дэлхийн 30 орчим оронд амжилттай хэрэгжиж байна. Манай улсын хувьд 2002 онд энэ хөдөлгөөнийг Баянхонгор аймагт туршиж 2005 онд “Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ТӨВ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТЫН ҮЕЭР ХЭЛСЭН ҮГ
“ШИНЖЛЭХ УХААНД СУУРИЛСАН ХӨГЖИЛ” ЗӨВЛӨЛГӨӨНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР ГАДААДЫН БАЙГУУЛЛАГАД ТАНИЛЦУУЛНА
ТӨВ АЙМГИЙНХАН ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАРТ ӨНДӨР ҮНЭЛГЭЭ ӨГЧ БАЙНА
С.Батболд: Мэдлэг, технологид суурилсан эдийн засгийг хөгжүүлэх шаардлага байна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргав.
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан