|
|
Санамж бичигт гарын үсэг зурлаа
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.09.29 /
|
Ерөнхий сайд С.Батболдын Канад Улсад хийж буй айлчлалынхаа үеэр Монгол Улс, Канад Улсын хооронд худалдаа хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс Харилцан ойлголцлын гурван санамж бичиг байгуулахаар тохирлоо. Үүнд Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Канад Улсын Төрийн албаны комисс хооронд Төрийн албаны өөрчлөлт шинэчлэлтийн туршлага, мэдээлэл харилцан ойлголцлын санамж бичиг, Монголын Стандартчилал, хэмжил зүйн газар, Канадын Стандартын байгууллага хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Канад Улсын Хөдөө аж ахуй, хүнсний яам хооронд мэдээлэл технологи, худалдааны солилцоог дэмжих, хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санамж бичигт тус тус гарын үсэг зурлаа.
Эдгээр санамж бичиг нь хоёр орны нийтлэг ашиг сонирхол, сайн сайхан хөгжил цэцэглэлтийн төлөө, ардчиллын үнэт зүйлсэд тулгуурласан хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлийн тод илэрхийлэл гэж хоёр тал үзэж байна. Мөн өдөр Ерөнхий сайд С.Батболд Канадын Парламентын Сенатын танхимын спикер ноён Кинселлад болон Нийтийн танхимын дарга ноён Питер Миликенд нарт тус тус бараалхаж харилцаа хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэлийн албанаас мэдээллээ.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2010 оны 9 дүгээр сарын 29-ний болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргав.
|
|
Монгол Улсыг дэмжиж ажиллахаа Канадын Засгийн газар илэрхийллээ
|
|
Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах хэлэлцээр байгуулахыг эрчимжүүлнэ
|
|
|
Канад нь Монгол Улсын хөгжлийн загвар орон болно
|
|
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 65 ДУГААР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ ШҮҮМЖЛЭЛИЙН ХУРАЛДААНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С. БАТБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд Канадад айлчилж байна
|
|
|
|
|
|
|
|
|