Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Оюутолгойд ажиллах хоёрдох ээлжийнхний хичээл эхэлжээ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.01.12 /
Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өнгөрсөн оны 11 сарын дундуур Засгийн газраас мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн дагуу Оюу толгой ба Засгийн газрын гэрээний захиалгаар Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүдэд сурч байгаа оюутнуудтай уулзан сургуулиудаар орж газар дээр нь сургалтын явцтай танилцсанбилээ. Нийт 9000 мэргэжилтэй ажилтан бэлтгэх уг ажлын хүрээнд өнгөрсөн намар эхний 1000 оюутан МСҮТ-үүдэд суралцаж эхлээд байгаа бөгөөд тэд бүгд л Оюу толгой, Таван толгойд ажиллаж өндөр цалин авна гэдэг итгэлээр ирсэн хэмээж байсан.

Энэ үеэр Тэргүүн шадар сайдыг дагалдан НХХЯ-ны дэд сайд болон  Төрийн нарийн бичгийн дарга,  Боловсролын яамны сургалт хариуцсан газрын дарга, Мэргэжлийн боловсролын сургалтын газрын дарга, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга, Оюу толгой болон Мянганы сангийн төлөөллүүд багтсан бөгөөд энэ үеэр оюутнууд Засгийн газрын захиалгаар суралцаж байгаа хамгийн эхний мэргэжилтэй ажилтнууд болж байгаадаа талархахын зэрэгцээ зарим нэг ойлгомжгүй асуудлууд байгааг тодруулж байсан юм. Тухайлбал хичээл эхлээд хоёр сар болж байгаа хэдий ч сарын тэтгэлэг болох 108 төгрөгөө гар дээрээ аваагүй  байгаа,   гараад ажлын байраар хангагдана гэх баталгаа бий юу, сургалтыг анги кабинетэд биш бүтээн байгуулалт явагдаж байгаа  орчин дээр нь очиж сүүлийн үеийн техник технологи дээр практик дадлага хийх боломжтой эсэхийг лавлаж байв.

Хэдийгээр тухайн үед зарим асуудлуудад газар дээр нь хариулт өгч энэ асуудлууд удахгүй шийдэгдэхийг ярьж байсан ч үр дүн биелэлт хэр байгааг шалгахаар Тэргүүн шадар сайд дээрхи албадын дарга нар болон Мэргжлийн сургалт үйлдвэрийн төвүүдийн  захирлуудыг энэ удаад өрөөндөө ахин дуудлаа. Тухайн үед оюутнуудаас тавигдаж байсан асуудлууд өнөөдөр хэрхэн биеллээ олсныг асуусан Тэргүүн шадар сайдын асуултанд Мэргэжлийн боловсролын сургалтын газрын дарга Бямбасүрэн “ Оюу толгойн 2010 оны санхүүжилт бүрэн хийгдэж оюутнууд бүгд сургалтын тэтгэлэг болон хоол унааныхаа зардлыг авсан. Энэ оны эхний бүртгэл болох 2300 хүнийг оноос өмнө бүртгээд 44 МСҮТ-д 18 чиглэлээр 2340 суралцагч сурахаар хуваарь хийсэн. Нэг хүүхдийн хувьсах зардлыг 650 мянгаар тооцож байгаа бөгөөд гагнуурын ангийн сургалтын тоног төхөөрөмж болох 30 смеляторыг захиалсан байгаа. Энэ сард сургуулиудад хүргэнэ. Бусад нь дэс дараагаар практикт гарахаас өмнө нийлүүлэгдэнэ “ гэлээ.  

Тэргүүн шадар сайд сургалтын техник баазыг шинэчлэх ажил удаашралтай байна хэмээн шүүмжлээд тоног төхөөрөмжийг  эрэлт захиалгад тулгуурлан,  хүртээмжтэй мөн орчин үеийн сургалтын шаардлагад нийцсэн, суралцагч гараад мэргэжлийнхээ дагуу ямар ч техник дээр торохгүй ажиллах тэр нөхцлийг бүрдүүлэх нь чухал гэдгийг захилаа. Монгол Солонгосын техникийн коллежийн захирал Лхагваа “Хоёр дахь  ээлжийн оюутнуудаас манайд 40 гаруй оюутан хуваарь авч ирснээс өнөөдрийн байдлаар 27 нь хичээлдээ явж байна. Мэргэжил эзэмшье гэхээсээ илүү сарын тэтгэлгэнд нь ирж байгаа байдал ч ажиглагдаж байна. Сурах идэвх тааруу .  Сурах хүсэл эрмэлзэлтэйг нь элсүүлж,  өрсөлдөөнтэй байдлаар явуулбал илүү үр дүнтэй болов уу” гэх  саналыг хэлж байлаа. Сурах, мэдэх  гэсэн суралцагчдад  боломжийг илүү  олгох нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ хамгийн гол нь оюутнуудыг ширээний ард уяад байх биш практик тал дээр нь анхаарахыг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг  даалгалаа.  

Мэдээний бүлэг: Тэргүүн шадар , Боловсрол ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
АЙЛЧЛАЛЫН МӨРӨӨР ХИЙХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын Булангийн орнуудад хийсэн айлчлал амжилттай, бас ажил хэрэгч болж өнгөрлөө
Тэргүүн шадар сайд агентлагийнхнаа хүлээн авч уулзав
Арабын Нэгдсэн Эмират Улсад цөмийн түлш нийлүүлнэ
9 АЙМАГТ 3900 ТОНН ӨВС, ТЭЖЭЭЛ НЭМЖ БАЙРШУУЛНА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан