Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.08.13 /
“2011 онд болох Эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойн хүрээнд Сайн ноён хан Намнансүрэнгийн “Музей, номын өргөө”-г барихад Засгийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлнэ” гэж Ерөнхий сайд С.Батболд Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзахдаа хэлэв. Тэрээр наймдугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод ажилласан юм.

Арвайхээр, Хархорин хотын инженерийн, төвийн дулааны шугам сүлжээний урсгал болон их засвар, шинэчлэл, Арвайхээр хотод дулааны цахилгаан станц барих асуудлыг судлан, эхний ээлжинд техник, эдийн засгийн үндэслэл болон зураг төсөл боловсруулах, Тарагт, Нарийнтээл сумын хүн эмнэлгийн барилгыг шинээр барих, Богд сумыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох зэрэгт Засгийн газар онцгой анхаарч, санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсөвт үе шаттайгаар тусган шийдвэрлэнэ гэж Ерөнхий сайд хэллээ.  Өвөрхангайчууд Өндөр гэгээн Занабазарын сэрэг дүр бүхий шүтээн урлалын цогцолбор байгуулах хөдөлгөөн өрнүүлснийг Ерөнхий сайд сайшаагаад энэ ажлын бүтээн байгуулалтад Засгийн газар бодитой дэмжлэг үзүүлнэ гэв.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ Богд Хаант Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэнгийн гэр өргөө, Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэнгийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдын баруун 9 аймагт ажилласан 23 өдрийн албан томилолт өндөрлөж байна. Тэрээр аймаг, сумын удирдлага, иргэдтэй уулзан төр, засгаас явуулж байгаа бодлого, шийдвэр, үйл ажиллагааны талаар танилцуулж, санал бодлыг нь сонслоо. Мөн орон нутгийн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтай танилцсан байна. Ерөнхий сайдын очсон аймгуудад тулгамдаж байгаа хүндрэл, бэрхшээлийг нэгтгэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийд гаргах юм.   

ӨВӨРХАНГАЙД 1000 ГАРУЙ ӨРХ МАЛГҮЙ БОЛЖЭЭ

Өвөрхангай аймаг мал, сүргийн тоогоор улсдаа эхний 3-т ордог ч өнгөрсөн өвөл, хавар болсон байгалийн гамшиг, зудын улмаас сая гаруй малаа алдаж 1000 гаруй өрх айл огт малгүй болжээ. Малгүй болсон өрхийн 50 хувийг энэ онд  малжуулахын тулд Засгийн газар эхний ээлжинд 3 тэрбум төгрөг зарцуулах болсноос Өвөрхангай аймагт 536 сая төгрөг ноогдож байгаа юм. Өвөрхангай аймаг энэ жил 1200 тн өвс, 400 тн тэжээл, сум бүр 100 тн өвс, 70 тонн тэжээлийн нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн байна.

Энэ үүргийг биелүүлсэн байхыг Засгийн газар шаардана. Зах зээл бол бүхэлдээ хариуцлагын тогтолцоо. Хэдийгээр зуд байгалийн үзэгдэл боловч нөгөө талаас хүний нийгмийн хариуцлагын нэг шалгуур. Зудын хохирлыг давахад Засгийн газраас гадна орон нутаг, иргэдийн санал санаачлага, малчдын бэлтгэл чухал гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзахдаа хэлэв. Ниргэсэн хойно нь хашгирч ажиллах нь эдийн засгийн хохиролтой. Зах зээлийн зарчимд ч харш гэдгийг хаа хаанаа ойлгох цаг болсон. Иймээс угтуулан бэлдэх, цаг хожих, хохирол бага амсах зарчмаар ажиллах ёстой гэж тэрээр үзэж байна.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАХДАА ХЭЛСЭН ҮГ
Ерөнхий сайд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үүрэг даалгавар өглөө
Монголын онцгой байдлын албаныхан хамтран ажиллахад бэлэн байна
БАЯНХОНГОР АЙМАГТ ХӨГЖИХ БОЛОМЖ БАЙНА
ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ ТӨЛӨВШҮҮЛНЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан