Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Монголын онцгой байдлын албаныхан хамтран ажиллахад бэлэн байна
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.08.11 /
Монгол улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга М.Энхболд ОХУ-ын Онцгой байдлын сайд С.К.Шойгуд харамсал илэрхийлж цахилгаан утас илгээжээ. Уг цахилгаанд  “ ОХУ-ын зарим бүс нутгийг хамарсан их хэмжээний ойн түймрийн улмаас эрдэнэт хүний амь эрсдэж, олон зуун иргэд эд материалын болон сэтгэл санааны хохирол амсаж, эдийн засаг, аж үйлдвэр, байгаль орчинд нөхөж баршгүй  хор уршиг учирсанд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс болон Монголын нийт ард, иргэдийн өмнөөс гүн  харамсал илэрхийлж байна.

Манай хоёр орны ард түмэн зовлон, гамшиг  тохиолдсон үед хамтран ажиллаж, харилцан тусалж, ах дүүсийн ёсоор оюун санааны болон эд материалын дэмжлэг үзүүлдэг найрсаг хөршийн  уламжлалт  харилцаатай билээ. Ойн түймрийг унтраах, иргэдийн амь нас, улс олон нийтийн эд хөрөнгийг хамгаалахад  Онцгой байдлын удирдлага, нийт бие бүрэлдэхүүн та бүхэн мэргэжлийн өндөр ур чадвар, дадлага туршлага, бүх хүч боломжоо дайчлан ажиллаж, бэрхшээлийг амжилттай даван туулна гэдэгт итгэлтэй байна. Монголын онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүн сэтгэл зүрхээрээ та бүхэнтэй хамт байж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье” гэжээ. хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ

Мэдээний бүлэг: Шадар сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
ӨВӨРХАНГАЙД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАХДАА ХЭЛСЭН ҮГ
БАЯНХОНГОР АЙМАГТ ХӨГЖИХ БОЛОМЖ БАЙНА
ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ ТӨЛӨВШҮҮЛНЭ
ЕРӨНХИЙ САЙД ХОНГОР НУТАГТ АЖИЛЛАЛАА
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан