|
|
БАЯНХОНГОР АЙМАГТ ХӨГЖИХ БОЛОМЖ БАЙНА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.08.11 /
|
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Зуун модны зэс молибдений орд газар нь Баянхонгорын хувьд Оюутолгой нь юм. Энэ орд газарт одоо ашиглаж байгаа Эрдэнэтээс гурав дахин их нөөцтэй байж болох хайгуулын урьдчилсан судалгаа гарчээ. Энэ мэт орд газар, бичил уурхайгаа эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглах чиглэлээр тал талаасаа хамтарч санаачлагатай ажиллах шаардлагатай. Гэхдээ байгаль орчноо бохирдуулахгүй байхад анхаарахгүй бол тос даасан Хонгор нутаг тоос боссон, хоосон зэлүүд газар болох аюул ойрхон байгааг Ерөнхий сайд С.Батболд Баянхонгор аймагт ажиллахдаа орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллага, ажилтнуудад онцгойлон анхаарууллаа.
Уул уурхайгаас гадна зөвхөн Шаргалжуутын рашааныг түшиглэн Улаанбаатар - Орхоны хүрхрээ - Найман нуур – Шаргалжуут - Баянхонгор гэсэн чиглэлийг холбоход л Баянхонгор аймагт аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой. Хамгийн гол нь энэ салбар дахь соёлч боловсон үйлчилгээ, ая тухтай байдлыг бүрдүүлэх нь чухал байна. Аймгийн эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй. Хөдөө аж ахуйгаас аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 80 шахам хувийг үйлдвэрлэдэг. Цагаан идээгээ боловсруулж бүтээгдэхүүн болгон зах зээлд борлуулбал аймгийн эдийн засаг өсөх их боломжтой юм байна. Орон нутгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах томоохон төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлбэл Засгийн газар бүх талаар дэмжинэ гэдгийг Ерөнхий сайд С.Батболд иргэдтэй уулзах бүртээ онцлон тэмдэглэж байлаа.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
Монголын онцгой байдлын албаныхан хамтран ажиллахад бэлэн байна
|
|
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
|
|
ӨВӨРХАНГАЙД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ
|
|
|
ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ ТӨЛӨВШҮҮЛНЭ
|
|
ЕРӨНХИЙ САЙД ХОНГОР НУТАГТ АЖИЛЛАЛАА
|
|
ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАХДАА ХЭЛСЭН ҮГ
|
|
|
|
|
|
|
|
|