Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Оюутны хотхоны ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
/ мэдээг нийтэлсэн огноо : 2011.01.14 /
Налайх дүүргийн зүүн урд хэсэгт Шивээтийн хөндийд 2000 гаруй га талбайд Их, дээд сургуулиудын оюутны хотхон байгуулахаар төлөвлөсөн. Хотхон байгуулах ажлыг эхлүүлээд жил гаруй боллоо. Ажил хэвийн явж байгаа ч дэндүү удаан байна. Одоо ажлаа хурдуулах, эрчимжүүлэх шаардлагатай гэдгийг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн өнөөдөр Оюутны хотхон байгуулах ажлын хэсгийнхэнтэй уулзахдаа хэллээ. Арабууд сая гаруй хүн амтай Доха хотыг л гэхэд 3-4 жилийн дотор байгуулж, архитектурын өвөрмөц шийдэл бүхий барилга байшинг сүндэрүүлэн босгоод хүмүүсийг гайхшируулж байхад бид ганц хотхон байгуулах гэж ингээд л яриад байдаг. Бидэнд тийм хурд дутаж байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хатуухан анхаарууллаа.

Мөн тэрбээр ном дүрмийнх нь дагуу тендер зарлан дүгнээд оюутны хотхон байгуулж байсан туршлагатай, гадаадын мэргэжлийн том компани, мэргэжилтнүүдийг зөвлөхөөр авч, хотхоныхоо ерөнхий төлөвлөгөө, менежментийг эхнээс нь зөв хийхийг үүрэг болголоо.

БСШУЯ-ны удирдлагууд болон Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааныхнаас Оюутны хотхоны дэд бүтцийг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөтэй хэрхэн уялдуулсан, нийслэлээс зүүн тийш явах замын ачаалал нэмэгдэхэд хэрхэн зохицуулахаар төлөвлөсөн талаар асууж сонирхоод оюутны хотхоны төлөвлөлтийг өөрсдийнхөө мэдлэгийн хэрээр харах биш, олон улсын стандартад нийцсэн, тэр түвшинд хүрсэн оюуны хот байгуулах учиртайг Ерөнхий сайд ажлын хэсгийнхэнд анхааруулсан юм. Мөн Оюутны хотхон байгуулахад шаардлагатай бүхий л ажлыг хуулийн хүрээнд дэмжиж, ажлаа шуурхайлахад нь дэмжлэг үзүүлэхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Нийслэл хотод дээд боловсрол олгох төрийн болон хувийн хэвшил, гадаадын сургуулиудын салбар нийт 99 сургуульд 140.0 орчим мянган суралцагч суралцаж байна. Үүнээс Шивээтийн хөндийд төрийн өмчийн 5 их сургуулийн 81.6 мянган оюутан сурагч, 5.82 мянган багш ажиллагсад, ШУА-ийн зургаан хүрээлэнгийн 330 орчим ажиллагсад ажиллах эхний санал ирүүлжээ. Налайх дүүрэгт 2000 га талбай эзлэн орших их дээд, сургуулиудын оюутны хотхонд 150 мянган гаруй хүн ажиллаж амьдарна гэж тооцож байгаа юм байна.

Иймд “Их сургуулиудын хотхон”-ыг оюутан, багш, ажиллагсдын суралцах, ажиллах, амьдрах орчныг бүрдүүлсэн архитектур орон зайн оновчтой шийдэл, инженерийн иж бүрэн хангамжтай, сургалт, эрдэм шинжилгээ, туршилтын цогцолбор барилга байгууламж, оюутан, багш, ажилчдын орон сууц, нийгэм-соёл, худалдаа, аж ахуйн үйлчилгээний барилга байгууламж, зам талбай, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжтай нь хамт иж бүрэн тохижуулна. Тус талбайд 5 их сургууль хичээллэх 100 мянган оюутны хичээлийн байр, оюутны дотуур байр, багш, ажиллагсдын орон сууц, жижиг дунд үйлдвэр-үйлчилгээний цогцолборыг хамтад нь байгуулахаар төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Мэдээний бүлэг: Ерөнхий сайд , Боловсрол ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
“Эх орныхоо хөгжилд – Миний оролцоо” уралдааны ялагчид шагналаа гардлаа
САЙХАН БИЧИГТНҮҮД ЕРӨНХИЙ САЙДААС ШАГНАЛАА ГАРДЛАА
2011 онд гурилын үнэ тогтвортой байна гэдэгт Засгийн газар, гурил үйлдвэрлэгчид санал нэгтэй байна
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ҮНЭН ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙХЫГ ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ЗАСАГ ДАРГА НАРТ САНУУЛЛАА
Ерөнхий сайд цаг үеийн асуудлаар албан даалгавар гаргалаа
Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдын Булангийн орнуудад хийсэн айлчлал амжилттай, бас ажил хэрэгч болж өнгөрлөө
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан