Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран зохион байгуулсан “Эх орныхоо хөгжилд–Миний оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд тэргүүлсэн оролцогчдын шагналыгГадаад харилцааны яамны Мутрын түшээ танхимд 2011 оны 1 дүгээр сарын 14-ндгардууллаа.
Шагнал гардуулах ажиллагаанд Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда, ГХЯ-ны Консулын газрын захирал Д.Ганхуяг, Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Эрдэнэ нарын албаны хүмүүс оролцов.
Уралдаанд байр эзэлсэн А.Наранбаатар, Х.Батбилэг, А.Тэмүүлэн, Д.Мөнхбаатар, Д.Хишигдэлгэр, Э.Энхтүвшин, А.Телнар нар шагналаа аав ээж, ах дүүгээрээ дамжуулан авах хүсэлт гаргасан тул ар гэрээс нь ирсэн төлөөлөлд гардуулав. Харин гуравдугаар байртшалгарсан БНХАУ-ын Бээжин хотын Улс төрийн шинжлэх ухааны их сургуулийн магистр Дорждэрэм овогтой Болд хүрэлцэн ирж шагналаа гардлаа. Бусад шагналыг оролцогчдын оршин суугаа тухайн орны Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгохоорКонсулын газрын дэд захирал Б.Ганболдод хүлээлгэн өглөө.