Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
Ж.Стэйнберг: Монгол Улс нь ардчиллын загвар улс юм
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.07.19 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Төрийн Департаментын нэгдүгээр орлогч дарга Жеймс Б.Стэйнбергийг 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Монгол Улс, АНУ-ын сайн хөршийн, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, хоёр улсын нийгэм, улс төр, эдийн засгийн салбарын харилцаанд амжилт гарч байгааг тэмдэглэв. Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн ардчилал, зах зээлийн эдийн засгийг АНУ эхнээс нь тууштай дэмжиж, тусалж ирснийг Ерөнхий сайд дурдаад, өнөөгийн хоёр улсын харилцаа чанарын шинэ түвшинд гарч ирж байгааг онцлов.

Тухайлбал Монгол Улс олон улс болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, сахин хамгаалах талаар тууштай бодлого явуулдаг бөгөөд дэлхийн халуун цэгүүдэд НҮБ, АНУ болон дэлхийн бусад оронтой хамтран энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгааг Ерөнхий сайд дурдлаа. Монгол Улс нь ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн нийгэм, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхээр туулж ирсэн сүүлийн хорин жилийн замналын баялаг туршлагаасаа дэлхийн аливаа улс оронтой хуваалцах, хэлэлцэх, ойлгуулах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна гэдгийг Ерөнхий сайд цохон  тэмдэглэлээ.

Монгол Улсад АНУ-ын Мянганы Сорилтын сангийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг мөн тэрээр дурдаад, цаашид АНУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, бизнесийн солилцоог хөгжүүлэх талаар ихээхэн боломж байгааг тэмдэглээд, Монгол Улс АНУ-тай боловсролын салбар, мэдээллийн технологийг хөгжүүлэх, технологи шилжүүлэх талаар хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. АНУ-ын Төрийн Департаментын нэгдүгээр орлогч дарга Ж.Стэйнберг Монгол Улстай хөгжүүлж байгаа харилцаа, хамтын ажиллагаагаа АНУ ихэд өндрөөр үнэлдэг бөгөөд тус харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ажиллах болно гэв.

Тэрээр Монгол Улсын дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах энхийн бодлогыг АНУ дэмжсээр ирсэн бөгөөд цаашид ч дэмжих болно гэж хэллээ. Түүнчлэн Монгол Улсын олон улс болон бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэхэд гаргаж байгаа хүчин чармайлтыг Ж.Стэйнберг өндрөөр үнэлж, Монгол Улсын ардчилсан замналаар туулж өнгөрүүлсэн туршлагаас хуваалцах, суралцах нь аливаа бэрхшээлтэй асуудалтай тулгарсан улс орны хувьд том ач холбогдолтой бөгөөд загвар байх болно гэдгийг онцлов.

Мөн тэрээр Ерөнхий сайд С.Батболдын хэлсэн санал, санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлж, АНУ-д монголын оюутан залуусыг сургах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх талаар хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, идэвхжүүлэх болно гэж мэдэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайдад ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгчид бараалхав
МОНГОЛ ОРОСЫН ЗГХК-ЫН XIV ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН 2010 ОНЫ 7 ДУГААР САРЫН 20-НИЙ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Сайхан үгээр хэлбэл хөгжлийн алтан үе бидний өмнө байна
Ерөнхий сайдад Шинжаан-Уйгарын парламентын төлөөлөгчид бараалхав
Эдийн засгийн хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулсан хүнээр Ерөнхий сайд С.Батболд тодорчээ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан