Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
МОНГОЛ ОРОСЫН ЗГХК-ЫН XIV ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.07.20 /
Худалдаа Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын /ЗГХК/ ээлжит XIV хуралдаан Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Хуралдааныг ЗГХК-ын Монголын талын ахлагч, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг даргалан явуулсан юм. Тэрбээр тус хуралдаан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх албан ёсны айлчлалын өмнө болж байгаа нь чухал гэж онцлон тэмдэглэлээ. Хуралдаанаар ЗГХК-ын XIII хуралдааны шийдвэрийн биелэлт, Монгол Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник хөрөнгө оруулалт, боловсрол хүмүүнлэгийн хамтын ажиллагааны чиглэлээр авах арга хэмжээний талаар ярилцав.

Тус хуралдаанаар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулах тухай хоёр орны Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийг шинэчлэх асуудлыг түргэвчилж энэ оны эцэс гэхэд шийдвэрлэхээр боллоо. Түүнчлэн Монголын талаас тавьсан ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Монголын ачаа тээвэрлэлтэд урт хугацааны үнийн хөнгөлөлт үзүүлэх, “УБТЗ” ХНН-ийн бүтцийн шинэчлэлтийг хийх, түүний дүрмийн санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцээ хийх, “Оросын төмөр зам” НХН-ээс галт тэрэгний тасалбарын үнийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг судалж үзэхээр болов.

Мөн Ураны ордыг ашиглах талаар хоёр улсын Засгийн газрын хамтарсан “Дорнод уран” компани байгуулах тухай хэлэлцээрийг ажил хэрэг болгох, үйл ажиллагааг түргэтгэх, хоёр улсын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмет” компанийн үйл ажиллагааг өргөтгөх, үр ашгийг дээшлүүлэх, ОХУ-аас Монгол Улсад нийлүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар, төмөр замын үнэ тарифийг бууруулах чиглэлээр яриа хэлэлцээрийг эрчимжүүлэх, Монгол Улсаас амьд мал, мах махан бүтээгдэхүүн экспортлох хэмжээг нэмэгдүүлэх, гоц халдварт өвчнөөс сэргийлэх, манай улсын мал сүргийг эрүүлжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Түүнчлэн ирэх хичээлийн жилээс ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа оюутан, эрдэмтэн, судлаачдын тоог нэмэгдүүлэх, манай улсын хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр бодлого баримтлан ажиллахаар болов. Мөн ЗГХК-ийн бүтцийг боловсронгуй болгох, үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар ярьж тохиролцлоо. Хуралдааны төгсгөлд ЗГХК-ын Монголын талын ахлагч Монгол Улсын Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг, Оросын талын ахлагч ОХУ-ын Тээврийн сайд И.Е.Левитин нар протоколд гарын үсэг зурсан юм. Дараагийн ээлжит хуралдаан Москва хотноо болно.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН 2010 ОНЫ 7 ДУГААР САРЫН 20-НИЙ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эв нэгдлийн их баяр наадам
АЛТАРГАНА НААДМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Ерөнхий сайдад ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгчид бараалхав
Ж.Стэйнберг: Монгол Улс нь ардчиллын загвар улс юм
Сайхан үгээр хэлбэл хөгжлийн алтан үе бидний өмнө байна
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан