Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
БАЯР НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАГДЖЭЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.07.08 /
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хуралдан салбар хороодын мэдээллийг сонсож, наадмын бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж үзлээ. Баруун чиглэл рүү явсан төв замаас Хүй 7 худаг дахь Ү, Г зогсоол хүртэлх 3,6 км автозамыг өчигдөр ашиглалтад хүлээн авсан. Морь бариа, гарааны газар болон үзэгчдийн суудал орчмыг услах 10 машиныг байрлуулаад байна. Бороо орохгүй тохиолдолд усалгаанд шаардагдах 6 сая төгрөгийг нэмж олгохоор хуралдаанаас шийдвэрлэлээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнд Урианхай сурын харваа эхэлж 100 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна. Барилдах бөхчүүдийн бүртгэлийг маргааш эхэлж 10-ны өдрийн 18.00 цагт дуусгахаар төлөвлөжээ. 7 дугаар сарын 12-ны өдөр соёолон насны морь барианд орохоос өмнө болон барианд орсны дараа Мах импекс компаниас баруун тийш явсан замыг тус бүр нэг цагийн хугацаатай  нэг чигийн урсгалтай  болгохоор шийдвэрлэлээ.

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 804 жилийн ой, Ардын хувьсгалын 89 жилийн ойг сурвалжлахаар дотоодын 71 байгууллагын 800 орчим сэтгүүлч, зураглаач, фото сурвалжлагч  хүсэлт гарган зөвшөөрлөө авч эхэлсэн байна. Мөн Шинэ Зеланд, Франц, Японы ЭН Эйч Кей, БНХАУ-ын Синхуа, БНТурк зэрэг гадаадын орны хэвлэл, мэдээллийн байгууллагын 40 орчим ажилтан баяр наадмыг сурвалжлахаар болжээ. Салбар хороодын мэдээллийг сонссоны дараа Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд үүрэг, чиглэл өгөв.

Салбар хороод баяр наадмын өдрүүдэд болох арга хэмжээг тогтоосон цагт нь эхэлж дуусгах, хорооны гишүүд батласан хуваарийн дагуу хариуцлагатай жижүүрээр ажиллах, Хүй 7 худаг руу явсан замын хажуугийн цэвэрлэгээг хийж дуусгах, хотын болон зуслан, орон сууц, гэр хорооллын тохижилт, цэвэрлэгээнд анхаарах, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагт бие засах газар, био жорлон, хогийн савыг  хангалттай байрлуулах, цахилгаан, эрчим хүчээр найдвартай хангах, хүнс, хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарах болж байна. Ялангуяа замын хөдөлгөөний түгжрэлийг тухай бүр нь шуурхай зохицуулж хөдөлгөөний хэвийн байдлыг хангахыг Хэв журмын салбар хороонд үүрэг болгов. Баяр наадмын өдрүүдэд хулгайн гэмт хэргийн гаралт ихэсдэг учир ард иргэд өөрсдөө ч сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

Мэдээний бүлэг: Шадар сайд ,


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Монгол Улсын Ерөнхий сайд З.Бжезинскиг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын мэндчилгээ
ДЭМБ-аас 300 000 хүн тун вакцин нэмж олгохоор болов
ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛТНҮҮД ТОДРОВ
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН ШАГНАЛАА ГАРДЛАА
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 7 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан