Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ДЭМБ-аас 300 000 хүн тун вакцин нэмж олгохоор болов
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.07.09 /
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) Баруун Номхон далайн бүсийг хариуцсан  захирал, доктор Шин Ёнгсуг 2010 оны 7 дугаар сарын  9-ний өдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд С.Батболд энэ оны 5-р сард ДЭМБ Монгол Улстай 2010-2015 оны хамтын ажиллагааны дунд хугацааны стратегийг баталсан бөгөөд энэ нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулах хамтын ажиллагааны баримт бичиг болсныг онцоллоо. Түүнчлэн ДЭМБ-аас дэвшүүлсэн зорилт, хөтөлбөрүүд, явуулдаг үйл ажиллагааны хүрээнд Монгол Улс идэвхтэй оролцож ирснийг дурдаад, ДЭМБ нь хүний хамгийн үнэтэй зүйл болох эрүүл мэндийг хамгаалахад туслалцаа үзүүлж, мэдлэгээр ханган, туршлагаасаа хуваалцдаг Монгол Улсад хамгийн идэвхтэй ажилладаг НҮБ-ийн төрөлжсөн байгууллага юм гэдгийг тэмдэглэв.

Доктор Ш.Ёнгсу Монгол Улс нь идэвхтэй, хурдан хөгжиж байгаа орон бөгөөд ДЭМБ, Монгол Улсын хамтын ажиллагаа агуулга, хэлбэрийн хувьд идэвхтэй хөгжиж байна. Үүнд Монгол Улсын өндөр идэвх, санаачилга ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг онцоллоо. Мөн ноён Ш.Ёнгсу Монгол Улсад айлчлах хугацаандаа эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай тодорхой хэмжээнд танилцаж, Монголын талын хүчин чармайлтыг өндрөөр үнэлж, тодорхой дүгнэлт хийсний дагуу хүсэлт гарган, улмаар ДЭМБ-аас Монгол Улсад 300 000 хүн тун А хүрээний H1N1 вирусын эсрэг вакциныг нэмж олгохоор шийдвэрлэснээ Ерөнхий сайдад уламжиллаа. Ерөнхий сайд С.Батболд тус шийдвэрт Монгол Улсын Засгийн газрын өмнөөс талархал илэрхийлээд, цаашид Монгол Улс, ДЭМБ-ын харилцаа улам өргөжин хөгжих болно гэдэгт итгэлтэй байна гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.



ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Төв цэнгэлдэх хүрээлэн наадамчдаа хүлээж авахад бэлэн болжээ
З.Бжезински: Монгол Улс Европтой хил залгах боломжтой
Морь унаач хүүхдүүд анх удаа спортын дэд мастер цол хүртлээ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын мэндчилгээ
Монгол Улсын Ерөнхий сайд З.Бжезинскиг хүлээн авч уулзлаа
БАЯР НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАГДЖЭЭ
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан