|
|
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН ШАГНАЛАА ГАРДЛАА
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.07.08 /
|
Боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, эрчим хүч, батлан хамгаалах, цагдаа, хэвлэл мэдээлэл, төр захиргааны болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган төрийн дээд одон, медалиар шагнасан байна. Мэргэжлийн хяналтын болон хүүхдийн байгууллагын ажилтнуудын шагналыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2010 оны 7 дугаар сарын 8-ны өдөр гардуулав.
Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн ажилтан Д.Дашдулам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөө аж ахуйн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Арилдий, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.Хүрэлчулуун нар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д. Гүньбазар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагч Н. Отгонцэцэг нарын 11 хүн “Алтан гадас” одонгоор, нэр бүхий 17 хүн Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаасан байна. Үндэсний их баяр наадмын босгон дээр төрийн дээд, одон медалиар шагнуулсан дээрх хүмүүст Монгол Улсын Шадар сайд М.Энхболд баяр хүргэж ажлын амжилт хүсэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
|
|
|
ӨМНӨХ 3 МЭДЭЭ |
ДАРААХ 3 МЭДЭЭ |
|
ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛТНҮҮД ТОДРОВ
|
|
БАЯР НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАГДЖЭЭ
|
|
Монгол Улсын Ерөнхий сайд З.Бжезинскиг хүлээн авч уулзлаа
|
|
|
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 7 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
|
|
М.Энхболд: Энэ зам наадамчдадаа барих сайхан бэлэг боллоо
|
|
ШҮЛХИЙНЭЭС СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЖУУЛАЛТЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
|
|
|
|
|
|
|
|
|