Ерөнхий cайд
|
Шадар сайд
|
ЗГХЭГ
 || 
Гадаад харилцаа
Орон нутагт

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

 
ГЕРМАНУУД БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖИНЭ
/ мэдээг нийтэлсэн огноо : 2010.06.30 /
Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн бүс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн 2 дугаар үе эхлэх гэж байна. ХБНГУ-ын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны яамны шинжээч Ханна Бухер Монгол Улсын Шадар сайд М.Энхболдтой уулзан энэ талаар санал солилцов. Зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш ХБНГУ олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, үр дүнд хүрч байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд илэрхийлэв. 2000 оноос хойш Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх зорилт тавьсан ч дорвитой үр дүнд хүрэхгүй байна. Бүс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийг 2 дугаар үеийг эхлүүлэх гэж байгаа энэ үед талууд юу хийхээ ярилцаж тогтох ёстой. Ажлын байр, бүсийн төвийг хөгжүүлэхэд түлхүү анхаарах, ялангуяа аль нэг төвийг сонгон авч бүсийн төв хэрхэн хөгжих боломжтойг харуулах нь зүйтэй гэж Шадар сайд хэлэв. Бүс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийг 2007 оноос хэрэгжүүлсэн бөгөөд бичил жижиг дунд үйлдвэр,  хоршоодыг дэмжих, жижиг дунд үйлдвэрийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бүс нутгийн эдийн засгийн бодлого ба бизнесийн орчин гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй юм байна.


ӨМНӨХ 3 МЭДЭЭ ДАРААХ 3 МЭДЭЭ
Ерөнхий сайд БНСУ-д ажиллаж байгаа монгол иргэдийнхээ эрх ашгийг чухалчлав
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН 2010 ОНЫ 6 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДӨР БОЛЖ, ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ
“АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦООНЫ ШИНЭТГЭЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ
Ерөнхий сайдад Саудын Арабын Газрын тосны сайд бараалхлаа
Үндэсний их баяр наадмын найруулагчид баг болж ажиллана
Ерөнхий сайд Энэтхэгийн парламентын Ардын танхимын даргатай уулзлаа
Нүүр хуудас
|
Үндсэн хуудас болгох
|
Мэдээ мэдээлэл
|
Хууль эрх зүйн актууд
|
Вэбийн тухай
|
Бидэнтэй холбогдох


Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба. 2010 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан