Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний орд газарт Тавантолгой ХК (Хувьцааны 51 хувь нь орон нутгийн өмч), Энержи ресурс ХХК, Гурвантэс сумын Нарийн сухайтын нүүрсний орд газарт "Монголын алт (MAK)", "Чинхуа-МАК-Нарийн сухайт", "Саусгоби сэндс" ХХК зэрэг нийт 5 аж ахуйн нэгж одоогийн байдлаар нүүрс олборлож экспортод гаргаж байна. Нүүрс экспортын хэмжээ мян.тн
№ |
Аж ахуйн нэгжийн нэрс |
2009 оны гүйцэтгэл |
2010 оны төлөвлөж буй хэмжээ |
Урьд оноос нэмэгдэх хэмжээ |
2010 оны эхний 5 сарын гүйцэтгэл |
1 |
Таван толгой ХК |
2600.0 |
2600.0 |
- |
600.0 |
2 |
Энержи ресурс ХХК |
1400.0 |
3800.0 |
2400.0 |
800.0 |
3 |
Монголын алт ХХК |
1600.0 |
3000.0 |
1400.0 |
1400.0 |
4 |
Чинхуа-МАК-Нарийн сухайт |
730.0 |
1100.0 |
370.0 |
330.0 |
5 |
Саусгоби сэндс ХХК |
1327.0 |
2500.0 |
1173.0 |
700.0 |
|
|
|
|
|
|
|
Дүн |
7657.0 |
13000.0 |
5343.0 |
3830.0 |
Эдгээр компани экспортод гаргаж байгаа нүүрснийхээ хэмжээ 2010 онд урьд оныхоос 5343.0 мянган тонноор нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ жил шинээр төрийн өмчийн Эрдэнэс МГЛ болон QGX компаниуд тус бүр 1.0 сая тонн нүүрс экспортод гаргахаар бэлтгэлээ хангаж байна.
2. Нүүрс тээвэр, зам засвар Тавантолгойн орд газраас Энержи ресурс ХХК, Тавантолгой ХК-ийн олборлож байгаа нүүрсийг хилийн Гашуун сухайт боомтоос 20 км наана орших "Цагаан хад" хэмээх нүүрс буулгах цэг хүртэлх 225 км зайд сайжруулсан шороон замаар тээвэрлэх ажлыг эрх бүхий 9 аж ахуйн нэгж гэрээний дагуу хийж, өдөрт 300 гаруй тэвш нүүрсийг хүнд даацын ачааны (Нэг машины даац 80 тн ) авто машинаар тээвэрлэж, нийт 1000 гаруй машин явж байна.
Монголын алт (MAK) ХХК, Чинхуа-МАК-Нарийн сухайт ХХК, Саусгоби сэндс ХХК-ийн олборлож буй нүүрсийг хилийн Шивээ хүрэн боомтоор хил гарах хүртэл 56 км зайд тээвэрлэж, тээврийн 500 гаруй машин оролцож байна. Нүүрсийг шороон замаар тээвэрлэж байгаа учир шороо, тоос их босч, замын ойр орчныг шороогоор бүрхэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, тээвэрлэлтэнд хүндрэл учруулах, аваар, осол гарах, замын дагуух бэлчээр, ургамлыг сүйтгэж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлийн зам засварын ажлыг Нүүрсний зам ХХК хариуцан, энэ оны 4-6 сар, 6-8 сар, 8-10 саруудад 3 удаагийн засвар хийж, нүүрсний зам дагуу цагдаагийн (6 хүнтэй) хяналтын хэсэг гэрээгээр ажиллуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн онд дээрх замын дагуу 277 ширхэг замын тэмдэг, тэмдэглээ хийж байршуулсан байна.
3. Хатуу хучилттай зам барих ажил Нарийн сухайтын нүүрсний орд газраас хилийн Шивээ хүрэн боомт хүртэл 56 км урт хатуу хучилттай авто зам барих ажлыг 2007 онд эхлүүлж нийт ажлынхаа 50 гаруй хувийг гүйцэтгээд байгаа бөгөөд энэ оны 8 дугаар сард ашиглалтанд оруулна. Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлд 245 км хатуу хучилттай зам тавих ажлын нээлтийг Энержи ресурс ХХКомпани зохион байгуулан, энэ оны 5 дугаар сарын 27-нд хийж Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Батбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Цогтцэций, Баян-Овоо сумын Засаг дарга нар, Ханбогд сумын Засаг даргын орлогч, сумдын Тамгын газрын дарга нар, замын ажлыг гүйцэтгэх болон нүүрсний тээврийн компаниудын төлөөлөл оролцов. Олон жил хүлээгдэж, олныг бухимдуулж байсан хатуу хучилттай зам тавих ажлыг ондоо багтаан дуусгаж, ашиглалтанд өгөхөөр Нэйшнл Девелопмент, ЭСТО, Эрдэнэ зам, Уорлд Еруна, Жилийн мандал, Мон роуд, Насны зам зэрэг Монголын зам барих чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж буй 7 компаниажиллаж байна.
4. Хилийн боомтын нэвтрүүлэх чадвар Хилийн Гашуун сухайт боомт зуны улиралд 08.00-20.00 цагт ажиллаж, ням гаригт амардаг. Хилийн хяналтын байгууллагуудын ажиллагсдын тоо:
1. Хилийн шалган нэвтрүүлэх алба10 байцаагч, 15 цэрэг
2. Гаалийн алба 25 байцаагч, 10 ажилчин
3. Мэргэжлийн хяналтын алба 7 байцаагч, 2 ажилчин
4. Гадаадын иргэн, харьяат 2 мэргэжилтэн тус тус ажиллаж байна.
Хилийн боомтын байгууллагууд 2009 оны 8 дугаар сарын 28-наас эхлэн байнгын ажиллагаанд шилжсэн. Одоо уртасгасан цагаар ажиллаж байна. Өдөрт нүүрсний тээврийн 300 гаруй машин нэвтрүүлж байна. Оюутолгойн төслийн зориулалтаар өдөрт хилээр 50-150 машин ачаа орно гэсэн тооцоо байна. Хилийн боомтоор тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх болон гаргах ажлын ачаалал эрс нэмэгдэж байна. БНХАУ-ын хилийн байгууллагуудын цагийн хуваарьтай нийцүүлэн өдөр 12.00-14.30 цагт завсарладаг.
Дулааны улиралд хилээр нэвтрэх машины тоо өсч, ачаалал нэмэгдсэнээс нүүрсний тээврийн машинууд гарч амжихгүй хил дээр хонох тохиолдол байнга гарч байна. Монгол улсын Засгийн газрын “Хилийн зарим боомтын талаар авах арга хэмжээний тухай” 2010 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 6 дугаар тогтоолын дагуу “Гашуунсухайт”, “Шивээхүрэн” боомтыг 24 цагийн горимд шилжихтэй холбогдуулан “Боомтуудын ерөнхий төлөвлөгөө, концессын зүйлийн жагсаалтыг батлах” Засгийн газрын 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 102 дугаар тогтоолыг гарган, хилийн хяналтын байгууллагуудын орон тоог нэмэгдүүлж, зардлыг 2010 оны улсын төсвийн тодотголд тусгаж батлуулахаар ажиллаж байна.
Хилийн боомтыг өргөтгөхөд зориулж нүүрс экспортолж байгаа компаниуд хөрөнгө оруулалт хийх санал ирүүлж байгаа боловч Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны хилийн боомтын ерөнхий төлөвлөгөөг батлах ажил удааширч байгаа тул хөрөнгө оруулалтыг эхлүүлэх боломжгүй байна. Концессын хуулийн дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд хүлээгдэж байна. Бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс хилийн ажлын ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан орчин үеийн өндөр бүтээмжтэй техник хэрэгсэл, хяналтын рентген төхөөрөмж нэвтрүүлж ашиглах, паспорт уншигч, гэрэлтүүлэг тавих, цаашид орон тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан шинээр орон байр бэлтгэх, ажиллах нөхцөлөөр хангах чиглэлээр анхааран ажиллаж байна.
5.Нүүрс ачих буулгах, дахин тээвэрлэх үйл ажиллагаа Нүүрс тээвэрлэлт дээрх зохион байгуулалтаар хийгдэж, нэг тонн нүүрс хил гарах хүртэл 3 удаа ачигдаж цаг хугацаа, ажиллах хүч, техник, зардал ихээр шаардагдаж, тээврийн автомашинууд нүүрс ачих цэгүүдэд удаан хүлээх нөхцлөийг бүрдүүлж байна. Нүүрс экспортод гаргаж байгаа олон аж ахуйн нэгжүүд тус тусдаа нүүрс буулгах, ачих газар авч "Цагаан хад" хэмээх газарт үйл ажиллагаа явуулж, олон чиглэлд хүнд даацийн машинууд холхиж байгаль орчныг доройтуулж байна. Иймд нүүрсийг ачих, буулгах давтамжийг цөөрүүлэх, нүүрс шилжүүлэн ачих тэргүүний техник, технологи нэвтрүүлж, тээврийн хүнд даацын авто машин явах тоог багасгах арга хэмжээг ойрын хугацаанд авах болно.
6.Орон нутгийн төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажлын уялдаа холбоо Өмнөговь аймгийн нутагт уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж, төсвийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, ажлын байранд нутгийн хүмүүсийг ажиллуулах, хөрөнгө оруулалт хийх, аймаг, сумыг хөгжүүлэх санд хөрөнгө төвлөрүүлэх, ядуурал, ажилгүйдлийг багасгах, дэд бүтэц, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр төслүүд хэрэгжүүлж, төрөл бүрийн сургалт, семинар хийж байна.
Цогтцэций сумын нутаг дэвсгэрт Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Эрдэнэс МГЛ ХХК-ийн талбайгаас 11 цэгт нүүрсний тээврийн компаниудад ашиглуулах газрын дуудлага худалдаа явуулахаар Цогтцэций сумын Засаг даргын гаргасан шийдвэрийг хууль зөрчиж байна гэж үзээд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч дуудлага худалдааг түр хойшлуулаад байна. Гурвантэс сумын Нарийн сухайтын нүүрсний орд газарт үйл ажиллагаа явуулж байгаа Саусгоби сэндс компани өөрийн ашиглах тусгай зөвшөөрөл бүхий талбайд уурхайн овоолго хийх, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зориулалтаар газраа өргөтгөх, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг газрын ашиглах зөвшөөрлийг сумаас олгохдоо газрын дуудлага худалдаа явуулахаар гаргасан шийдвэр нь хууль зөрчиж байгаа эсэхийг хянаж өгөх хүсэлтээ ирүүлээд байна.
Ашиглах зөвшөөрөл бүхий өөрийн талбайд тухайн аж ахуйн нэгж уурхайн зориулалтаар газар ашиглахдаа дахин газрын зөвшөөрөл авдаг, авахдаа дуудлага худалдаагаар өндөр үнээр авах тухай аймаг, сумдын Засаг дарга нарын гаргаж байгаа шийдвэр нь уурхайн үйл ажиллагааг явуулахад хүндрэл учруулж байна. Энэ асуудлыг нэгдсэн нэг бодлого, зохицуулалтанд оруулах үүднээс Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газарт асуудлыг тавьж аймаг, сумдын газрын даамлуудад нэгдсэн чиглэл өгүүлэв.
7.Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн үйл ажиллагаа Бүрэн эрхт төлөөлөгч томилогдон “Хилийн зарим боомтын талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 6 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Гашуунсухайт”, “Шивээхүрэн” боомтын үйл ажиллагааг 24 цагийн горимд шилжүүлэхтэй холбогдуулан хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын орон тоог нэмэгдүүлэхэд шаардагдах нэмэлт зардлыг Улсын төсвийн тодотголд оруулж, хилийн боомтуудыг хөгжүүлэх үлгэрчилсэн төлөвлөгөө болон хилийн боомтын барилга байгууламж, дэд бүтцийг барих, хяналтын тоног төхөөрөмжийг суурилуулах чиглэлээр концессын зүйлийн жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор батлуулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Бүрэн эрхт төлөөлөгч 5 дугаар сард 2 удаа Өмнөговь аймагт ажиллаж нүүрс олборлож байгаа компаниуд болон хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өгөв. Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомт, Энержи ресурс ХХК, Монголын алт ХХК-ийн байранд уулзалт хийж уул уурхайг хөгжүүлэх, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, хилийн зарим боомтуудыг хөгжүүлэх талаарх төр, засгийн бодлого, Засгийн газраас гарч байгаа тогтоол шийдвэр, түүний хэрэгжилт, Бүрэн эрхт төлөөлөгчийн үйл ажиллагаа, эрх, үүрэг, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулав. БНХАУ-ын хилийн “Ганц мод” боомтын байгууллагатай ярилцаад хилийн боомтын ажиллах хугацааг нэг цагаар нэмэгдүүлэн 3 өдөр ажиллуулахад хилээр гарч байгаа нүүрсний тээврийн автомашины тоо 200-аар нэмэгдсэн үр дүн гарч байна. Бүрэн эрхт төлөөлөгчөөс хилийн “Гашуун сухайт” боомтын Мобикомын хүчин чадлыг нэмэгдүүлэх тухай хүсэлтийг Монголын Шуудан, Цахилгаан холбоо, Технологийн газарт тавьж шийдвэрлүүлэв. Монгол Улсын Засгийн газар болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг хамгаалах, ашиглалтанд оруулах тухай саналаа хүргүүлэв.
Ханбогд, Цогтцэций сумын иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж, өөрийн үйл ажиллагааны чиглэл, зорилтыг танилцуулж, сонирхсон асуултанд хариулж, харилцан ярилцав. Оюутолгойн хөрөнгө оруулалтын төслийн хүрээнд хэрэглэхээр Гашуунсухайт хилийн боомтоор импортоор оруулах химийн бодисын жагсаалтыг Химийн бодисын үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэн зөвшөөрүүлж, Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгээд байна.
8.Ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлууд:
1.Хилийн “Гашуун сухайт”, “Шивээ хүрэн” боомтыг уртасгасан цагаар ажиллуулах нэмэлт зардлыг 2010 оны улсын төсвийн тодотголоор батлуулж, хилийн хяналтын байгууллагуудын орон тоог нэмэгдүүлж, хилийн боомтыг 24 цагаар ажиллуулах нөхцлийг бүрдүүлэх.
2.Хилийн боомтын зам, талбайн гэрэлтүүлэг, хянан шалгах байр, хяналтын төхөөрөмжийг сайжруулж шөнийн цагаар ажиллах боломжийг дээшлүүлэх
3.Нэмэлт орон тоогоор ажиллах албан хаагчдын түр орон сууц, ажлын байр, нийгмийн асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэх
4.Хилийн боомтыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Зам, барилга, хот байгуулалтын яамаар батлуулах
5.Монгол улсын Засгийн газрын 2010 оны 4 дүгээр сарын 28-ны 102 дугаар тогтоолоор батлагдсан концессын зүйлийн жагсаалтын дагуу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хилийн боомтын барилга байгууламж, инженерийн дэд бүтцийг өргөтгөх, хяналтын дэвшилтэт тоног төхөөрөмж суурилуулах ажлыг 7 дугаар сард багтаан эхлүүлэхээр ажиллаж байна.
ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ ТАВИХ АЖЛЫН НЭЭЛТ ХИЙВ Ухаа-Худаг-Гашуун сухайтын чиглэлд 245 км хатуу хучилттай зам тавих ажлын нээлтийг Энержи ресурс ХХКомпани зохион байгуулан, энэ оны 5 дугаар сарын 27-нд хийж Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Батбаатар,Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, Цогтцэций, Баян-Овоо сумын Засаг дарга нар, Ханбогд сумын Засаг даргын орлогч, сумдын Тамгын газрын дарга нар, замын ажлыг гүйцэтгэх болон нүүрсний тээврийн компаниудын төлөөлөл оролцов. Олон жил хүлээгдэж, олныг бухимдуулж байсан хатуу хучилттай зам тавих ажлыг ондоо багтаан дуусгаж, ашиглалтанд өгөхөөр Нэйшнл Девелопмент, ЭСТО, Эрдэнэ зам, Уорлд Еруна,Жилийн мандал, Мон роуд, Насны зам зэрэг Монголын зам барих чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж буй 7 компани гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Тус компаниуд нь 100 тн-с дээш даацын авто машин явах зориулалт бүхий замыг шинэ технологийн дагуу тавих болон анх удаагаа Монголын замын компаниуд бие даан тавьж байгаа нь онцлог юм.